Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
2021.03.08: КОВИД-19-ийн 108 тохиолдол илэрч, нэг хүн нас барлаа

Гуравдугаар сарын 8-нд нийт 13269 хүнд шинжилгээ хийхэд 108 хүнээс халдвар илэрлээ. Нийт тохиолдол 3336 болж үүнээс 2588 нь эдгэрсэн байна. Шинээр илэрсэн халдваруудын 3 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 54 нь УДЭТ-аас илэрлээ. Үлдсэн нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудаас илэрчээ.

Мөн коронавирусийн халдвартай хүнд биетэй байсан нэг хүн бөөр, сахарын дутагдлаар нас барлаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Тухайн иргэн оношлогдсоноосоо хойш 21 дэх хоног дээрээ эмчлэгдэж байгаад олон эрхтний дутагдал, бөөрний дутагдал, чихрийн шижингийн хүндрэлээр нас барлаа. Ийнхүү манай улсад коронавирусийн улмаас нас барсан нийт хүний тоо 7 боллоо. Шинжилгээний хариу нь сөрөг гарлаа гэж хариуцлагаа сулруулаад халдвар авч байна. Сүүлийн үед болсон хоёр ч буяны ажлын улмаас халдвар тархсан. Төв аймагт халдвар авсан хүн шинжилгээний хариу нь гараагүй байхад явсан. Түүний улмаас 100 гаруй хүнийг тусгаарлан ойрын хавьтлын 60 орчим хүнээс шинжилгээ авахад 3 хүнээс халдвар илэрсэн. Кластер өвчлөл бүртгэгдсэнээс хойш өнөөдөр хамгийн олон тохиолдол илэрсэн өдөр боллоо. Хүн бүр хариуцлагатай байх шаардлагатай байна. Вакцин хийлгэсэн эмч нарын бие муудаж, мэдээгүй болсон зүйл байхгүй" гэлээ.

Иймд ЭМЯ-наас уран бүтээлчдэд хандан зарласан тоглолтуудаа цуцлах уриалгыг гаргаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.