Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
С.Амарсайхан: Хөл хорио тогтоолгүйгээр маргаашнаас өргөн хүрээний вакцинжуулалт эхлүүлнэ

Улсын онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргасан байна.

1. Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Шаардлагатай  газруудад хязгаарлалт тогтоохоор боллоо. 

2. Вакцинжуулалт маргааш буюу 9-ний өдрөөс өргөн хүрээтэй эрчимжиж эхэлнэ. Өдөрт 15-20 мянган хнийг 85 цэгт вакцинжуулж эхэлнэ. 

3. Халдвар хамгааллын дэглэм, түүнд тавих хяналтын зөвлөмжийг өгөхөөр боллоо.

4. Kрон нутаг руу чиглэсэн нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан: Нийт 85 цэгт өдөрт 16,000-20,000 иргэнийг вакцинжуулах ажил хийгдэх юм. Ингээд хоёр сарын хугацаанд буюу гурав болон дөрөвдүгээр сард нийслэлийн насанд хүрсэн иргэдийг бүгдийг нь дархлаажуулж дуусгана. Вакцинжуулалтын ажлыг аюул эрсдэлгүйгээр өндөр зохоин байгуулалттайгаар хийж гүйцэтгэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон. Халдвар хамгааллын дэглэм болон хяналтыг сайжруулах тал дээрхолбогдох байгууллагуудад зөвлөмж, зөвлөгөө хүргүүлэх тал дээр анхаарах үүрэг болголоо. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Маргааш буюу 3-р сарын 9-ний өдрөөс өргөн хүрээний вакцинжуулалт эхэлнэ. Гуравдугаар сард 508 мянга, дөрөвдүгээр сард 500 мянган хүнийг вакцинжуулна. Маргааш 15800 хүн вакцинжуулалтад хамрагдана. Улаанбаатар цахилгаан түгээх станц, орон сууц, хил хамгаалах ерөнхий газар, төрийн үйлчилгээний компани, цэвэрлэх байгууламж, ДХИС гэх мэт байгууллагад ажилладаг хүмүүс хамрагдана. Гуравдугаар сарын 10-ны өдөр худалдаа үйлчилгээний багууллагынхан, 11-нээс багш боловсролын байгууллагынхан хамрагдана. Тухайн дүүрэгт байгуулагдсан вакцины цэгүүдэд вакцинжуулах үйл ажиллагаа эхэлнэ. Дүүрэг болгонд 10-15 цэгийг байгуулсан. Нийт 85 цэг ажиллана" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.