Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ерөнхийлөгч Х.Баттулга, Сингапурын тэрбумтан Билли Лим нар Монголын улстөрчдийг тагнасан уу?

Сингапурын тэрбумтан, женко Х.Баттулгын гол хамтрагч Билли Лим  Сингапурын шүүхийн ард байгаа юу?

Монголоос тэрбумтан болсон женко Х.Баттулгын оффшорын гол хамтрагч Сингапурын тэрбумтөн Билли Лим Пау гэж хэн бэ? 20 орчим жил Монголтой гүн харилцаа холбоотой ажилласан монголжсон Билли Лим Пау нь энэ гуравдугаар сарын 3-ын өдөр Х.Баттулгын төрсөн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлсэн байх юм.

1990-ээд оноос хойш хоёр улсын дунд гүйсэн Женко Х.Баттулга, Билли Лим Пау нар дундаа оффшор компанитай. Сингапурын Засгийн газрын бүртгэлийн байгууллагын www.acra.gov.sg цахим хуудаст нийтэд тавигдсан. Тэд Монголын баялаг уул уурхайг зарж хөлжсөн тухай мэдээлэл  хангалттай их цацагдсан.

Нэг жишээ нь л гэхэд Монголын Төгрөг нуурын ордыг зарчихсан. Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй \Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands\ компанид зарсан гэх мэдээ нь Хонгконгийн хөрөнгийн биржийн веб хуудаст ил бий.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор хэд хэдэн компанитай. Сингапурт бүртгэлтэй  “Женко Холдинг Пи-Ти-И” оффшор компанийн 50 хувийг Х.Баттулгын охин Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь ил болсон мэдээлэл.

Сингапурын иргэн Билли Лим Пау нь "Баянгол зочид буудал" ХК-ийн албан ёсны хувьцаа эзэмшигчдийн нэг, "Женко тур бюро" ХК-ийн ТУЗ-ийн дарга. Хөрөнгийн биржийн мэдээллийн санд "Женко тур бюро" ХК-ийн удирдлагын бүтцийн танилцуулга дотор Билли Лимийг "Капитрон" банкинд ажилладаг" гэж бичигдэж байв.

Түүнчлэн Монголын ч юм шиг, Сингапурын ч юм шиг "Genco Holdings Pte Ltd” гэдэг компанийн нэр 101 Thomson Road #16-05 United Square Singapore 307591 гэсэн хаяг, http://www.genco.com.sg вэб сайтад байгаа нь "Женко Холдинг" ХХК-ийн. Үнэн хэрэгтээ Женко ХХК нь Монголд нэр төдий байдаг Сингапурт гол хөрөнгө мөнгө нь оффшороор хадгалагдаж байдаг. Өөр улс оронд ч бас бий.

Монголын улстөрчийн захиалгаар К-2 гэх гадны тагнуулын тусгай албанаас Монголын Ерөнхий сайд нар, УИХ-ын гишүүд дээр тусгай ажиллагаа явуулж хувийн мэдээллийг нь цуглуулан авсан тухай гадны хэвлэлүүдэд мэдээлэл гараад эхэлсэн. Монголоос хэн захиалга өгөв гэж хайж байх шиг байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг захиалсан байж болзошгүй тухай гадна дотнын хэвлэлээр ч бичигдэж эхэллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга нь Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ үед Монголынхоо нэр бүхий улстөрчдийг шалгуулахаар гадны тагнуулын байгууллага болон шүүхэд асар их хэмжээний мөнгө төлж гүтгэж байгаа юу гэх мэт асуулт гарч ирнэ. Энэ бүхэн тун удахгүй тодорхой болох юм.

Х.СҮХГЭРЭЛ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.