Уншиж байна...
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлооAI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаЯпоны эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнц
Чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулгад импичмент хийхээр болжээ

УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногийн даваа гаригт нээгдэнэ. Энэ удаагийн чуулганаар 50 гаруй хуулийн төсөл хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.

Чуулганы эхлэхтэй зэрэгцээд хэд хэдэн асуудал анхаарал татаж байна. Чуулганы эхээр саяхан шоронгоос гарч ирсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөнө. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгап импичмент үзүүлнэ гэх ярих байна. Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох, эгүүлэн татах асуудлыг чуулганаар оруулах гэж байгаа гэнэ.  Энэ зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн урьтал болж улс төр ширүүхэн байх бөгөөд Ерөнхийлөгчийн тухай хууль, Нийслэлийн Эрхзүйн байдлын тухай, Баялгийн сангийн тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль зэрэг томоохон хүлээлт үүсгэсэн хуулийг хэлэлцэн батална.

 Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээр танхимд сууна

Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дах тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болон хамаарал бүхий компанид өгсөн гэж буруутгагдсан. Улмаар 2020 оны 6-р сард анхан болон давж заалдах шатны шүүхээс 6 жил хорих ял оноосон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэснээр тэрээр хорих ангиас суллагдах нөхцөл бүрдсэн бөгөөд энэ сарын 4-ны өдөр Дээд шүүхээс шийдвэр гарч Ж.Эрдэнэбат суллагдсан.

2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж ялалт байгуулж, УИХ-н гишүүнээр сонгогдсон түүний бүрэн эрхийг зөрчиж, шууд саатуулан ял оноосон нь “хонгилдсон” хэрэг гэж улс төрийн хүрээнд яригдсан. Ямартаа ч одоо суллагдсан Ж.Эрдэнэбат УИХ-ын хаврын чуулганаар тангараг өргөж, өнгөрсөн намрын чуулганы турш эзэнгүй байсан Ж.Эрдэнэбатын суудал, кноп амь орох нь.

Чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулгад импичмент үзүүлэх тухай яригдахаар болжээ

Энэ удаагийн хаврын чуулган Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх гэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулж Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч нэг удаа зургаан жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх бөгөөд 50 нас хүрсэн байх өөрчлөлтийг тусгагдсан. Мөн тагнуул, шүүх байгууллагын удирдлагуудыг томилох, санал оруулах эрхийг нь хассан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх Ерөнхийлөгчийг сонгохоос өмнө хуульд өөрчлөлт орох тухай яригдаж байна. Үүнтэй зэрэгцээд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад импичмент үзүүлэх яригдах гэнэ.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцрох хүсэлтээ өгөхдөө "Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэж, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байна. Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье" гэж хэлж байв.

 Мөн УИХ-ын гишүүн Т.ДоржхандОлон нийтийн жагсаалыг далимдуулж Ерөнхийлөгч улс төрийн үйл ажиллагаа явуулсан гэж Ерөнхий сайд маш тодорхой мэдэгдлээ. Хэрэв Ерөнхийлөгч жагсаалыг үймүүлсэн, улс төржүүлсэн нь батлагдвал Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэх, хамгаалах Үндсэн хуулийн үүргээ зөрчсөн гэж үзэж ХҮН-ын даргын хувьд хариуцлага тооцох асуудлыг би өөрөө тавих болно” гэж байв.

Сонгуулийн өмнө томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэж амжих уу?

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан. Энэ дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ.

Гэтэл Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг энэ оны зургаадугаар сарын 9-нд сонгох билээ.

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг УИХ-ын намрын чуулганы төгсгөлд баталсан. Ингэхдээ хууль санаачлагчаас ирүүлсэн 263 хууль, тогтоолын төслөөс давхардсан болон заавал хэлэлцэх шаардлагатай асуудлыг эрэмбэлэн 50 төслийг хэлэлцэхээр болсон. Эдгээр хуулийн төслийн 26 нь шинэчилсэн найруулга бол дөрөв нь тогтоолын төсөл, 10 нь нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, 10 нь шинэ хуулийн төсөл байна. Өөрөөр хэлбэл, хаврын чуулганаар хуулийн төслүүдэд ихэвчлэн шинэчлэл хийх юм.

Үүн дотор Ерөнхийлөгчийн тухай хууль, Нийслэлийн Эрхзүйн байдлын тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль, Улс төрийн намын болон улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл зэрэг томоохон хуулийн төслүүд багтаж байна.

Богино хугацаанд эдгээр хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж батлах нэрийдлээр алдаатай, хуудуутай хуулийг батлах эрсдэл өндөр байгааг сануулж байна.

 

Э.МӨНХ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.