Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АН, МАН ч үгүй болсон Х.Баттулга намаа самарсны шангаа хүртэв

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед сөрөг хүчин болох АН салан задгай хэвээр. 2016, 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш хойш лидерийн хомсдол, даргын хямрал нүүрлэсэн АН-ынхан намын даргын суудлын төлөө тасралтгүй зодолдсоор ес дэх сарынхаа нүүрийг үзлээ.

Одоо тус нам 2 даргатай, 2 тамгатай, бүх институци нь хоёр хуваагдсан.

Албан ёсны тамга нь хаана, хэнд байгаа нь ч үл ойлгогдох зодооныг Ерөнхийлөгч Х.Баттулга өрнүүлж байгаа хэмээн АН-ынхан ярьж байна. Угтаа бол АН-ын өнөөгийн доройтол гаарсан нь Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараагаас эхлэлтэй.

2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч АН-ын нэр зүстэй лидерүүдээр оролдож эхэлсэн. Тухайлбал, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Д.Эрдэнэбат, Б.Болор зэрэг лидерүүдийг шоронд хийсэн. Улмаар Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ зэрэгт дуусдаггүй хэрэг үүрүүлж, шүүх ажиллагааны тээг удаж байна. АН цагтаа улс төрийн хүчтэй сөрөг хүчин байсан нь уруудан доройтоход Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоо их бий. 

Х.Баттулга, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй сэм зам нийлж, УИХ-д МАН олонхи болж улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө дахин сонгогдох улс төрийн тохиролцоог хийсэн гэгддэг. Тиймээс өнгөрсөн УИХ болон орон нутгийн сонгуульд АН үнэмлэхүй ялагдал хүлээх болсон нь цаанаа учиртай. Одоо хоёр дарга, хоёр тамгатай болсон нь Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой  холбоотойгоор Х.Баттулга намаасаа нэр дэвших эрхээ хүч түрэн авах гэсэнтэй холбоотой.  

Тэрээр АН-аас сонгогдож Ерөнхийлөгч болсноосоо хойш АН-аараа “тоглосон”, одоо АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх авахын тулд юу ч хийхэд бэлэн байгаа. Тиймдээ намынхаа дүрмийг шинэлэх гэж оролдож, өөрийгөө өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан ч Дээд шүүх дүрмийн өөрчлөлтийг хүлээж аваагүй учир зогссон.

Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болсон нь намын нөхөр З.Энхболдын зориудаар оруулсан заалтын харгай. МАН үүнийг нь  Х.Баттулгын эсрэг ашиглаж түүнийг нэр дэвшүүлэхгүй болгохоор илэрхий шахаж эхэлсэн. МАН-аас шахалтад орсон Х.Баттулга нь АН дээрээ намын дарга асан С.Эрдэнийн шахалтад орж орох, байх газраа олж ядаж байна. С.Эрдэнэ цагтаа Х.Баттулгыг Ерөнхийлөгч болох замыг засалцсан нэгэн. Гэвч Х.Баттулга Ерөнхийлөгч болонгуутаа С.Эрдэнийг улс төрөөс шахаж хуулийн байгууллагаар барьцаалан, МАН-ын У.Хүрэлсүхтэй нийлэн намынхаа эсрэг явсан. Одоо Х.Баттулга АН ч МАН ч үгүй ганцаардсан улстөрч болж.

Ойрмогхоноос АН шинэ даргаа сонгохоор тэмцэлдэн байгаа бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд намын даргад өрсөлдөгчдийн бүртгэл явагдсан гэх. Гэвч АН-ын даргад нэр дэвшсэн 16 хүний талаас илүү нь Х.Баттулгын хүмүүс орсон байна гэсэн “дүгнэлт”-ийг гишүүд нь ярилцаж байгаа юм.

Намын даргын сонгууль эхэлж байгаатай зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулга АН-д хандаж үг хэлэхдээ “Монголын ардчиллын сүүлийн цайз болох Ардчилсан нам дотоод талцал, хуваагдлаа эцэс болгож, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, эх орны ирээдүй, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ. Одоо л бид улс төрд үүссэн гажуудал, завхрал, нэг намын дарангуйллыг таслан зогсоох, нийгмээ шинэчилж, өөрчилж тордохгүй бол дарангуйлал руу эргэлт буцалтгүй гулсан орох эгзэгтэй нөхцөл нэгэнт бий болжээ” гэжээ.

Ардчилсан намын их талцлын үүд хаалгыг нээсэн Х.Баттулга Ерөнхийлөгч одоо мянга сайхан зүйл аман дээрээ яриад ч АН сонгуульд эв нэгдэлгүйгээр нэгнээ татаж унагаасаар сонгуульд оролцох нь тодорхой байна.

 

Э.МӨНХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.