Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн захиалгатай гүтгэх технологийг улс орон дамнуулан явуулж байгаа талаар мэдээлэл гарч байгаа билээ.
Аливаа шүүх, хуулийн байгууллагад хэн нэгэн гомдол гаргавал ямар ч улсын шүүх ирсэн гомдлын дагуу шалгадаг. Иргэн та, би ч хэн нэгний талаар гомдол үүсгэж шүүхэд хандах эрх бий. Шүүх хэрэг үүсгэх үндэслэлтэй эсэх, хэрэг үүсгэх болвол шүүн таслах ажиллагаа явуулах хүртэлх процесс гэх мэтээр ор үндэсгүй гүтгэлэг байлаа ч эргээд буруугүй нь нотлогдтол тодорхой их цаг хугацаа шаардагдана.
Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан Монголоос нэр бүхий улстөрч захиалга өгч, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарыг шалгуулахаар Нью-Йорк, Сингапур гэх мэт 6 орноор дамнуулан гомдол үүсгээд байна.
Захиалагч нь Ерөнхийлөгч Х.Баттулга байж болзошгүй баримт эхнээсээ гарч ирж байна.
УИХ-ын гишүүн Сү.Батболдын хуульчид Нью-Йоркийн шүүхэд хандан Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн захиалгат үйлдлийг биелүүлж буй этгээдүүдийг ил болгох нэхэмжлэл гаргасан талаар Bloomberg агентлаг цахим хуудастаа мэдээлжээ. Энэхүү нэхэмжлэлийн агуулгад “Сү.Батболдын эсрэг тив дамнасан гүтгэлгийг хэн, хаанаас захиалж, зохион байгуулсан, хэрхэн санхүүжүүлсэн, энэ ажиллагааг гардан гүйцэтгэхэд оролцсон тодорхой хүмүүсийн талаарх мэдээллийг ил болгохыг шаардаж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт” ТӨҮГ зэрэг төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд нь Сү.Батболдын эсрэг ямарваа нэг нэхэмжлэл гаргаагүй, ямарваа нэг нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорт тавиагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл Нийслэлийн прокурорын орлогч нь дотоодын шүүхэд бие даан нэхэмжлэл үүсгэж, гадны улсуудын шүүхэд Монгол Улсын Засгийн газар болон энэ гурван байгууллагын нэрийг ашиглаж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэх утга бүхий мэдээллийг Bloomberg агентлаг цахим хуудастаа мэдээлжээ.
Гадны шүүх, өмгөөллийн болон мөрдөх товчоонд асар их мөнгө зарж юуны учир Сү.Батболд нарыг шалгуулахаар шүүхийн зарга үүсгэж байгаа вэ? Энэ бүхний ард одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга байж болзошгүй гэх мэдээ, мэдээлэл гадаад, дотоодын хэвлэлээр олонтаа бичигдэж эхэлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдох дараах баримтуудыг хүргье.
Ц.Насанбат прокурор нь хонгилддог, оцогногч Б.Баасанцогттой Төрийн ордны гуравдугаар давхарт уулзаж буй зураг нь олон нийтэд ил дэлгэгдсэн.
Лифтэнд “оцогногч” Б.Баасанцогт нь нэр бүхий улстөрчдийг гүтгэх, шүүн таслах, хорих төлөвлөгөө, схем гаргаж явсан нь баримтаараа илчлэгдсэн ба Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний ойр ажилладаг албан тушаалтан нартай ойр дотно, холбоотой ажилладаг нь илэрсэн. Б.Баасанцогт прокурор Ц.Насанбаттай яагаад уулзав. Гүтгэх үүрэг даалгаврыг прокурорт өгсөн үү гэх яриа гарсан байгаа ба тэдэнтэ холбоотой баримтууд удахгүй задрах бололтой.
Дашрамд дурдахад лифтэнд оцогнодог Б.Баасанцогттой хамт архи ууж, бүсгүйчүүдтэй наргисан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар нь Ерөнхийлөгч Х.Баттулгын "төмөр замын хэргийг хааж замхруулсан шүүгчдийн нэг байв.
Сингапурын тэрбумтан Билли Лим Пау нь Х.Баттулгын бизнесийн гол хамтрагч, анд найз нь. Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорын нэг болох Сингапурт бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” оффшор компанийн 50 хувийг Х.Баттулгын охин Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг. Сингапурын иргэн Билли Лим Пау нь "Баянгол зочид буудал" ХК-ийн албан ёсны хувьцаа эзэмшигчдийн нэг, "Женко тур бюро" ХК-ийн ТУЗ-ийн дарга. Женко ХХК нь Монголд нэр төдий байдаг Сингапурт гол хөрөнгө нь оффшороор хадгалагддаг. Гадны хэвлэлд гарч буйгаар монголын улстөрчийн захиалгаар К-2 мөрдөх албанаас Монголын Ерөнхий сайд нар, УИХ-ын гишүүд дээр тусгай ажиллагаа явуулж элдвэ шар мэдээллийг цуглуулан шүүхэд гарган өгсөн гэх. Үүний ард Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга бий юу гэх утга бүхий мэдээлэл гарч байна. Монголын нэр бүхий улстөрчдийг гүтгэх ажиллагааг зохион байгуулсан хэрэгт харагдаж эхэлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга нь Сингапурын тэрбумтан анд найзаасаа шүүхийн асуудал дээр тусламж хүссэн үү үгүй юу?.
Одоо тэрээр Сү.Батболд нарыг Сингапурын Дээд шүүхэд шалгуулахаар хандаад буй хэрэгт тодорхой хэмжээгээр анхаарлаа хандуулан ажиллах эрх бүхий хүний нэг болж таарч байгаа.
Т.Лхагвадорж нь Монгол Улсаас суугаа Элчин сайдын хувьд тус улсын шүүхэд улсаа төлөөлж тодорхой баримт бичиг үйлдэн гаргаж өгөх эрх мэдэл бүхий хүний нэгээр ажиллаж байгаа юу?
Л.ЗУЛ