Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
“Оцогногч” Б.Баасанцогт Ц.Насанбат прокурортой уулзаж, хонгил байдаг гэдгийг дахин нотоллоо

Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат, шүүгч Б.Баасанцогт нар Төрийн ордны 3 давхар ялын захиалгаа аваад сууж байна. Энэ нь шударга бусын хонгил байдаг гэдгийн бодит нотолгоо болж байна.

“Төрийн ордны гурван давхарын зүүн талд шүүгч, прокурорууд ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх даалгавар авдаг гэж Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл Монголын хууль, шүүхийн салбарт хонгил гэгч мангас амьд байсаар байгааг нотолж байгаа юм. Үүнийг удирдан чиглүүлэгч нь Ерөнхийлөгч Х.Баттулга бөгөөд хонгилын шүүгч, прокурорууддаа даалгавар өгдөг байна.

Энэ жишгийн дагуу Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат, шүүгч Б.Баасанцогт ээлжит даалгавраа аваад гарч яваад төрийн ордны 3 давхарын цайны газарт байх үедээ гэрэл зургийн дуранд өртжээ.

Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат “Сү.Батболдын талаар гүтгэлэг бүхий ярилцлага” хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил ярьсан төдийгүй “Маш нууц” тамгатайгаар Баянзүрх дүүргийн шүүхэд Иргэний гомдлоос гэсэн статусаар Сү.Батболд нарт холбогдох хэргийг үүсгэсэн прокурор юм. 

Лифтэнд “оцогногч” Б.Баасанцогт нь олон улстөрчдийг гүтгэх, шүүн таслах, хорих төлөвлөгөө, схем гаргаж байсан нь илчлэгдсэн ба Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний ойр ажилладаг албан тушаалтан нартай гүн холбоотой ажилладаг нь илэрсэн. Б.Баасанцогт прокурор Ц.Насанбаттай яагаад уулзав. Гүтгэх үүрэг даалгаврыг прокурорт өгсөн үү гэх яриа гарсан цахимд гарсан бөгөөд цаашид баримт задрах бололтой.

Дашрамд дурдахад лифтэнд оцогнодог Б.Баасанцогттой хамт архи ууж, бүсгүйчүүдтэй наргисан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар нь Ерөнхийлөгч Х.Баттулгын "төмөр замын хэргийг шүүж, улмаар энэ хэргийг хаасан шүүгч. Харин шүүгч Х.Идэр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын хэргийг даргалж байсан шүүгч юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.