Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Шударга гэгддэг ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хонгилынхонтой хариуцлага тооцох болов уу?

Хуулийн байгууллагад хандсан аливаа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьдаг. Тус байгууллага нь хэргийг шийдэх гол субьектын нэг. Монгол Улсын шүүх, прокурор, цагдаа, хуулийн байгууллагад ажиллах тангараг өргөсөн төрийн албан хаагчид шударга, голчтой хандаж, хуулийн дагуу шийдвэр гаргаж л гэмээн хуулийн байгууллагын нэр цэвэр, ард түмэн ч итгэл дүүрэн байдаг.

ЖДҮ-ийн зээлийн дуулиан өрнөхөд УЕП-ын дарга М.Энх-Амгалан улстөрчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ “Энэ танхимаас чинь шударга ёс чинь эхлэх ёстой” гэж дуугарч байв. 

Одоогийн УЕП-ын дарга Б.Жаргалсайханыг аливаад голтой, шударга бустай эвлэрээд байдаггүй,  хариуцлага тооцож чаддаг нэгэн гэдэг. 

Хуулийн байгууллагад шударга хүмүүс олон бий. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад хуульч С.Нарангэрэл “Би ийм шударга бус зүйлийг дэмжихгүй” гээд чуулганы танхимыг орхин гарч байв. Хонгилын үзүүрт гэрэл гэгчээр өнөөдөр ч шударга ёсыг баримталдаг хуулийнхан нэр төртэйгээр ажлаа хийж байна. Жишээлбэл, Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шударга бус шүүгч нартай хариуцлага тооцож, шударга бустай тэмцэх тэмцлээ шүүхийн байгууллага, шүүгчдээсээ эхэлнэ   гэдгээ ярилцлагадаа хэлж байсан удаатай.

Сүүлийн үед "Хонгилддог прокуроруудын хэрэг" гэж дуулдах болсон. Тухайлбал, дуучин Ариунаа, Буяндорж нар шударга ёс нэхэж суулт зарлаж прокуроруудтай тэмцэхээр боллоо гэдгээ мэдэгдсэн.  Аливаа хэрэг дээр хуулийн байгууллага шийдвэр гаргахад нэг тал нь гомдол гаргах үзэгдэл байдаг ч хохирогч талд шударга бус хандах байдал мэр сэр гарах нь бий.

Ер нь Монголд шударга прокурор байгаа юу гэх асуудал байсгээд яригддаг.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн прокурор болон нийслэл, улсын  прокуророор явж буй “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий Өв залгамжлалтай холбоотой хэрэг маргаантайгаар үргэлжилж байна. Хуурамч гарын үсэг ашигласан, шинээр гэрчилгээ олгосон гэгдсэн хэрэгт хуулийн нэг ангийнхны хонгилын сүлжээ нөлөөлсөн үү гэх яриа дуулдаж эхлэв. Дахин шинэ хонгил үүссэн үү, угаас үүчихсэн байсан уу.

Улс төр бужигнаж байгаа өнөөгийн нөхцөл байдалд хуулийн байгууллагынхан "хонгилддог уу" гэх яриа илүүтэй анзаарагдаж харагдаж байгаа байх. Иргэний аливаа маргаан дээр иргэд шударга бус хууль хяналтын ажилтнуудын буруугаас болж эд хөрөнгө, сэтгэл санаа, бие махбодиор хохирдог. Өөрөөр хэлбэл, хонгилын сүлжээ ажиллахад иргэд хохирч өртөх нь бий.

Хуулийн салбарт ажилладаг нэг ангийнхны нөлөөлөл ямарваа нэгэн хэрэгт оролцож байгаа бол зайлшгүй үүнийг шалгах ёстой. Энэ мэтчилэн хохирсон иргэд шударга ёсыг хүсч УЕП-ын дарга Д.Жаргалсайхан болон нэр бүхий байгууллагад хандсаар л байдаг. Олноо шударга, зарчимч гэж яригддаг Д.Жаргалсайхан прокурор хуулийнхны орооцолдсон энэ хэрэгт анхаарлаа хандуулан ажиллах биз ээ.

Ер нь хонгилддог улстөрч, хуулийнхан  байвал тэдэнд “салаавч” өгөх хэрэгтэй.   Үүнтэй хуулийнхан өөрсдөө ч, иргэд ч, хэвлэл мэдээлэл ч хамтдаа тэмцэх хэрэгтэй юм. Бид бүгдэд хууль тэгш үйлчлэх ёстой. Албан тушаалтан байна уу, энгийн иргэн байна уу, хуульч найзтай байна уу хамаагүй.  Хэрвээ хуулийг сахиулагчид нь хуулиа дагахгүй, хууль бус үйлдэлтэй эвлэрвэл  энэ байгууллагын үүд хаалга үүрд түүний өмнө хаагдах ёстой. 

 

Д.АЛТАЙ

Эх сурвалж: Өдрийн сонин 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.