Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Цар тахлын жилд Монгол Улсын гадаад өр 1.5 тэрбум доллароор нэмэгдэв

Улсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болжээ. Цар тахлын жилд буюу өнгөрсөн онд ийнхүү гадаад өрийн хэмжээ өмнөх оноосоо 1.5 тэрбум ам.доллар буюу 4.8 хувиар өссөн бол өмнөх улирлаас 969.4 сая ам.доллароор буюу 3.1 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд нийт өрийн

  • 35.5 хувь буюу 11.4 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
  • 26.9 хувь буюу 8.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх
  • 25.7 хувь буюу 8.3 тэрбум ам.доллар нь бусад салбарынх
  • 6.9 хувь буюу 2.2 тэрбум ам.доллар нь Төв банкных
  • 5.1 хувь буюу 1.6 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Засгийн газрын өрийн бүтцийг аваад үзвэл 24.8 их наяд төгрөг буюу 89 хувь нь гадаад өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.1 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 3.8 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 0.9 их наяд төгрөг буюу 3.0 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өр нэг жилийн хугацаанд 4 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 508.7 сая ам.доллар, бусад салбарынх 263.2 сая ам.доллароор буурсан хэдий ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.1 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 948.5 сая ам.доллар, Төв банкных 235 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.