Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Н.Энхбаяр: Х.Баттулга хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Шууд огцор

Хууль шүүхийн байгууллагын ажилтнуудын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцуулах тухай албан шаардлагыг өнөөдөр Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Тулга, МАХН-ын Гүйцэтгэх Товчооны гишүүн О.Буяннэмэх нар УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ. 

МОНГОЛ УЛСЫН УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТАНАА
 
Шаардлага хүргүүлэх нь                               2021 оны 3 сарын 12-ны өдөр Улаанбаатар хот
 
Монгол Улсын Үндсэн Хуульд “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдэлнэ” гэж тунхаглан тогтоосон байдаг билээ.
Гэтэл сүүлийн үед нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, ҮАБЗөвлөлийн ажилтнууд эрүү, иргэний хэрэг, маргааныг шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлдөг, цаашлаад хууль бусаар нөлөөлөхөөр төлөвлөсөн зэргийг нотолсон баримтууд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийтэд ил тод болсон нь шударга ёсны төлөө тэмцэж буй МАХН-ын гишүүд, дэмжигчид болон Үндсэн хуулинд заасан эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй Монгол хүн бүрийн анхаарлыг татаж, хууль, шүүхийн байгууллага, тэдгээрт ажиллагсадын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Хараат бус шүүх тогтолцоонд ноцгой хор уршиг учруулахуйц гэмт хэргийн шинжтэй эдгээр үйлдэл нь сүүлийн 10 жилийн турш яригдаж буй олигарх бүлэглэлийн гар хөл болсон “захиалгын шүүх”, “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлдэг шүүх, “шударга бусын хонгилын шүүх” бодитоор оршин байгаагийн бодитой илрэл мөн гэж үзэж байна.
МАХН сүүлийн 10 жилийн хугацаанд хууль, шүүхийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчдөг тухай удаа дараа баримттайгаар мэдэгдэж энэ бусармаг ажиллагааг таслан зогсоохыг тууштай шаардсаар ирсэн юм.
Гэхдээ МАХН хууль, шүүхийн байгууллагад ажиллагсад бүгдээрээ Үндрэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчдөг хэмээн тэдгээр байгууллагад ажиллагсадыг бүгдийг нь хавтгайруулан шүүмжилдэггүй бөгөөд харин тэнд МАНАН-гийн тодорхой даалгавартайгаар томилогдсон этгээдүүд энэхүү хууль бус үйл ажиллагаа явуулдагийг нэртэй нь тодорхой баримттайгаар илчлэн олон түмэнд мэдэгдэж байсан билээ. Тухайлбал, тухайн үед Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан С.Соёмбо-Эрдэнэ гэгч этгээд МАНАН-гийн захиалгаар Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчин хууль бус шийдвэр гаргаж байсан, ингэснийхээ төлөө шагнагдаж албан тушаал дэвшсээр байгаад саяхан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон нь хууль, шүүхийн байгууллагад МАНАН хэмээх үзэгдэл, тэдний гар хөл болсон этгээдүүд шургалан шигдсэн хэвээр байгаагийн нотолгоо мөн хэмээн үзэж байна. МАХН С.Соёмбо-Эрдэнэ мэтийн этгээдүүд хууль, шүүхийн байгууллагад одоо ч ажилласаар, албан тушаал дэвшсээр байгааг цаашид ч илчлэн илрүүлж олон түмэнд мэдээлж байх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна
 
Мөн түүнчлэн “ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг айлчлал хийж 20 сая доллар ачиж ирлээ” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.
 
Үүний хариуд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх: “Ерөнхийлөгч, хуучин Ерөнхий сайд нарын дунд зөрчил үүсээд байгаа энэ зөрчилтэй үед ҮАБЗ хууль бус үйл ажиллагаа хийхгүй. Хийдэг ч үгүй. Хил хамгаалах, гааль, тагнуул, цагдаа бүгд Засгийн газрын байгууллагууд. Энэ байгууллагуудыг даваад их хэмжээний мөнгө оруулж ирэх боломжгүй. Ийм тэнэг үйлдэл хийхгүй. Энийг хэн хийдэг вэ гэвэл эрх мэдэлтнүүд хийдэг. Дээрх байгууллагуудыг удирдаж байгаа эрх бүхий хүмүүс, улс төрийн хүчийн ийм юм хийдэг " гэж мэдэгдлээ. Түүнчлэн тэрээр “ҮАБЗ-ийн 2 гишүүн ҮАБЗ-ийн хуралдаа ирж оролцохгүй байгаа” гэсэн мэдэгдэл хийсэн билээ. Энэ бүхнээс дүгнэхэд дээр нэр дурьдагдсан байгууллагын удирдлагуудын хууль бус үйл ажиллагааг ҮАБЗ-ийн ажлын алба мэддэг атлаа хууль, хяналтын байгууллагаар шалгуулдаггүй, эсхүл дээрх байгууллагуудын эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга гүтгэж байна гэсэн таамаглал өөрийн эрхгүй төрүүлж байна. Мөн Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлыг хариуцдаг байгууллага өнөөдөр ажиллахгүй байгаа гэсэн туйлын ноцтой мэдээллийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга өөрийн амаар албан ёсоор өгсөн нь гадаадын улс орнууд, тэдний холбогдох байгууллагын анхааралд өртөж, ингэснээр Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул занал учирч байна гэж үзэхээс өөр аргагүй байдал бий болсон нь Монгол хүн бүрийн санаа сэтгэлийг эмзэглүүлж байна. Иймд хууль, шүүхийн байгууллага, ҮАБЗ-ийн үйл ажиллагааг хуулийн дагуу, шударга байлгах үүднээс доорх шаардлагуудыг хүргүүлж байна.
1. Улсын Их Хурлаас баталсан шүүхийн шинэчлэлийн багц хуулийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулж нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, ҮАБЗ-ийн ажилтан нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган тогтоох ажлыг нэн даруй эхлүүлэх,
2. Дээр дурьдсан гэмт хэргийн шинжтэй хуйвалдаанд нэр холбогдсон шүүгч, өмгөөлөгч нарын оролцоотой хэрэг, маргааны шийдвэрийг “шинэ нөхцөл байдал үүссэн'” үндэслэлээр дахин хянуулах ажлыг зохион байгуулах,
3. Шүүгч нарын гэмт хэрэг, ёс зүйн зөрчлийн шинжтэй үйлдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт цацагдсан байхад “холбогдох гомдол, мэдээлэл ирээгүй” хэмээн шалтаглан хууль бус үйлдлийг хаацайлан хамгаалж байгаа Шүүхийн Ерөнхий зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах зэрэг шударга ёсны зарчимд нийцсэн хууль эрх зүй, нийгэм, улс төрийн цогц арга хэмжээг нэн даруй авч, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна.
 
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн мэдэгдэлд дурьдагдсан зүйлс үндэслэл бүхий гэж үзвэл дээрх байгууллагуудью эрх бүхий албай тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, эсхүл А.Гансүх нь гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг санаатайгаар тараасан бол үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна.
Сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа үйл явдлууд нь хэдэн албан тушаалтнуудын хоорондын маргаан мэтгэлцээн гэхээсээ илүү улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, Монгол Улсын иргэний Үндсэн хуулийн дагуу баталгаатай эдлэх ёстой эрх, эрх чөлөө ноцтой аюул заналд учирч байгааг нотолсон баримт мөн хэмээн үзэж, эдгээр асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд яаралтай шалган алдаа завхралыг нэн даруй илрүүлэн засах арга хэмжээ авахыг шаардаж байна.
МАХН-ЫН ГҮЙЦЭТГЭХ товчоо" гэсэн байв.
 
Мөн энэ үеэр Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр: "Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын гишүүдэд хандан, "эрхэм журмын нөхдөө" гэж уриалга гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл. Өөр оронд бол шууд огцроно. Мөн гадаадаас орж ирсэн 20 сая ам.доллартай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгах хэрэгтэй, хэрэв холбоотой нь тогтоогдвол нэн даруй огцрох хэрэгтэй"  хэмээсэн юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.