Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Сингапурт суугаа Элчин сайд Т.Лхагвадоржийг эргүүлэн татах уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг өргөн бариад байгаа. Албан бичигт дурдсанаар “Элчин сайд Ё.Отгонбаяр нь АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улс төржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй юм” гэжээ.

Товчхондоо Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Элчин сайд С.Отгонбаярыг жиргээ бичсэний төлөө эгүүлэн татах хүсэлтийг гаргасан нь хачирхалтай. Элчин сайд Ё.Отгонбаяр нь “Нью-Йоркийн шүүхийн хэрэг гэж яригдахаар нь судалж үзлээ. Бидэнд ямар ч даалгавар төрөөс өгөөгүй. Ямар ч мөнгө биднээр дамжаагүй” гэсэн утга бүхий жиргээ пост бичсэн юм.

Үүнээс үзэхэд Х.Баттулга өрсөлдөгчөө хууль ёсны дагуу ажлаа хийж яваа төрийн албан хаагчийг хутгаж, түүгээр ч зогсохгүй эгүүлэн татах асуудал хөндсөн нь Х.Баттулга өөрийн тарьсан хэргээ улайран хамгаалахаар яваа бололтой.

АНУ-д суугаа Элчин сайдаа эргүүлэн татах гэдэг тухайн улстай дипломат  харилцаагаа таслахын өмнөх арга хэмжээний нэг болно. Энэ нь Монгол Улсыг АНУ-д хоорондын гадаад харилцаанд ан цав үүсгэж ч мэдэх гадаад харилцаанд сэв суулгах нь.

Х.Баттулга Монголын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч. Эв нэгдлийг илэрхийлэл төрийн тэргүүн маань нэг намын дотоод хэрэгт оролцож уриалга гаргана, хууль зөрчөөгүй Элчин сайдыг хувийн эрх ашгийн үүднээс эгүүлэн татах гэх мэт асуудлыг гаргаж байгаа нь  Ерөнхийлөгчийг харин эгүүлэн татах буюу инпичмэнт хийх нэг үндэслэл болох нь.

Хэрвээ Ё.Отгонбаяр дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл гаргасан гэж үзэж буй юм бол улс хоорондын гадаад харилцаанд ан цав суулгасан Сингапур дахь Элчин сайд Т.Лхагвадоржийн эгүүлэн татах асуудлыг ярих уу гэх асуудал давхар хөндөгдөж эхэллээ.

Монгол Улсаас Сингапур улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж нь Х.Баттулгын төрсөн эгчийн охинтой суусан хүргэн нь гэгдпэг.

Элчин сайдТ.Лхагвадорж нь 2011 оны есдүгээр сард Тайландын “Банпү Групп”-д Монгол Улсын Өмнөговь, Дундговь, Сүхбаатар аймагт байдаг Цант уул, Үнст худаг зэрэг нүүрсний орд газрыг нийт 443 сая ам.доллараар худалдсан гэх хэрэгт нэр оролцсон. “Банпү Групп”-д зарсан эдгээр ордын лиценз дээр гадаад талаас маргаан үүсгэсэн. Улмаар Тайланд компани мөнгө ч үгүй, лиценз ч үгүй болсон бөгөөд үүнээс  одоог хүртэл Тайландын төрийнхөн энэ асуудлыг байнга хөндөж ярьдаг.

Х.Баттулгын хүргэн Т.Лхагвадоржийн тарьсан хэргээс болж Монгол Улс, Тайланд өөр бусад улс оронтой харилцааны ан цав үүсч, манай улстай гадаад хөрөнгө орууллалтад сөргөөр нөлөөлсөн.

Улс хоорондын хөрөнгө оруулалт, харилцаанд ан цав үүсгэсэн Элчин сайд Т.Лхагвадоржийг эргүүлэн татах хүсэлтийг Ерөнхийлөгчийн зүгээс гаргаж тавих уу?  Хэрэв зээ, АНУ дахь Элчин сайд Ё.Отгонбаяр эгүүлэн татагдах ёстой гэж Ерөнхийлөгчийн зүгээс үзэж буй бол улс хоорондын найрамдалд харилцаан ан цав үүсгэсэн, хөрөнгө оруулалт, худалдаа хийх боломжийг хааж буй Элчин сайд Т.Лхагвадорж ч гэсэн эргүүлэн татагдах асуудалд орох ёстой болов уу.

 

Х.АНХЗУЛ

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.