Уншиж байна...
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Ерөнхийлөгч Х.Баттулга, Сингапурын бизнесмэнүүдтэй холбоотой  ноцтой шинэ баримтууд задрахаар болжээ

Сингапурын бизнесмэнүүд болон Ерөнхийлөгч Х.Баттулга нартай холбоотой ноцтой шинэ баримтууд удахгүй задрана гэх мэдээлэл байна.   Сингапурын тэрбумтан Билли Лим, Х.Баттулга нар  нь Сингапурт бүртгэлтэй  “Женко Холдинг Пи-Ти-И” оффшор компанийн 50 хувийг Х.Баттулгын охин Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг тухай баримт хэвлэлээр гарсан.

Монголын уул уурхай, баялаг, лицензээр “хөлжсөн” гэгддэг Сингапурын тэрбумтан Билли Лим Пау нь  "Баянгол зочид буудал" ХК-ийн албан ёсны хувьцаа эзэмшигчдийн нэг, "Женко тур бюро" ХК-ийн ТУЗ-ийн дарга.   

 

Женко ХХК нь Монголд нэр төдий байдаг Сингапурт гол хөрөнгө нь оффшороор хадгалагддаг.

1990-ээд оноос хойш хоёр улсын дунд гүйсэн Женко Х.Баттулга, Билли Лим Пау нарын оффшор компани нь Сингапурын Засгийн газрын бүртгэлийн байгууллагын acra.gov.sgцахим хуудаст нийтэд тавигдсан. Тэднийг Монголын баялаг уул уурхайг зарж хөлжсөн гэх ба нэг жишээ нь л гэхэд Монголын Төгрөг нуурын ордыг зарчихсан мэдээлэл ил дэлгэгдсэн.

Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй \Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands\ компанид зарсан гэх мэдээлэл Хонгконгийн хөрөнгийн биржийн веб хуудаст тавигджээ.

Х.Баттулгын хууль бусаар олсон хөрөнгө, мөнгөө Билли Лимээр мануулдаг гэх ба тус улсад Монголыг төлөөлж суух Элчин сайдаар төрсөн эгчийнхээ охины нөхөр болох Т.Лхагвадоржыг томилсон нь гадаад дахь оффшор, хууль бус хөрөнгийг нь давхар харах, зохицуулах болсон гэгддэг. 

Тун удахгүй Ерөнхийлөгч Х.Баттулга болон Сингапурын хэд хэдэн бизнесмэнүүдтэй холбоотой шинэ баримтууд  дэлгэгдэнэ гэх мэдээлэл түгэж байна.

С.НАРАН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.