Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийг  МАН өмчилж, У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаярыг өрсөлдөгчгүйгээр нууцхан сонгожээ

Нутгийн зөвлөл уг нь улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, спорт, урлаг соёлын элитүүдийг нэгтгэн төрөлх нутагтаа туслалцаа үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд санал санаачилга гарган орон нутаг, иргэдийнхээ ахуй нөхцөлийг сайжруулах, нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ажилладаг төрийн бус байгууллага. Гэвч нутгийн иргэд гэхээсээ илүүтэй дарга, түшмэдийн эрх ямбаа хадгалах, хэн нэгний пиар явуулах хэрэгсэл, алдар цол хүртэх дамжлага болдог жишээ Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлд тохиож байна.

УИХ-ын гишүүн асан Ч.Улаан Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн даргыг бараг насаараа хийсэн байдаг. Аймгийнхаа тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Нутгийн зөвлөлийн дарга хийнэ гэсэн тохиролцооны үндсэн дээр 2012-2016 онд УИХ-ын гишүүн М.Зоригт түүний албыг хүлээж авснаар Нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа жигдэрч, олон нийтэд нээлттэй болсон гэлцдэг. М.Зоригт нь нам харгалзахгүйгээр чадварлаг залуусыг нэгтгэн багаа бүдүүлж,, тухайн үеийн орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, нутгийн авьяастнуудыг дэмжих, салбар салбарын манлайлагчдыг алдаршуулах, ахмад настнууд, эрүүл мэндийн асуудалтай иргэдэд тусламж үзүүлэх зэрэг дорвитой ажлуудыг зохион байгуулж байв.

2016 оны сонгуулийн дараа уламжлалын дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ч.Улаанд Нутгийн зөвлөлийн даргын албыг хүлээлгэн өгснөөр үндсэндээ 2020 он хүртэлх хугацаанд Алтан Овооны хандивын арга хэмжээг аймгийн оролцоотой зохион байгуулж, нэг удаа шинэ жил тэмдэглэснээс өөр юу ч хийгдсэнгүй. Нутгийн зөвлөлийн хурал, арга хэмжээ огт болсонгүй, мэдээлэл нь хаалттай, ил тод бус байлаа.

“Эзний алба ээлжтэй” тул орон нутгийнхаа хөгжил, ахуй амьдралд туслалцаа үзүүлэх, дэм болох Нутгийн зөвлөлийн дараагийн удирдлагын багийг сонгох хурал хийж, дарга, дэдүүдээ томилох учиртай. Гэтэл саявтархан гарын таван хуруунд багтах хэдхэн хүн нийлж суугаад, Ерөнхий сайд асан  У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаярыг Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга хэмээн өргөмжилж, тамга, тэмдгийг хүлээлгэн өгсөн байна. У.Отгонбаяр нь ямарваа нэгэн сонгуулиар л Сүхбаатар аймагт үзэгддэг нэгэн. Энэ удаад ч мөн ирж буй сонгуулийг угтан дээрх нүүдлийг хийж буй нь орон нутгийнхаа эрх ашгийн төлөө эвлэлдэн нийлж, хамтран ажиллах зорилготой Нутгийн зөвлөлийг улс төр, бизнесийн эрх мэдлийг атгахад чиглэсэн албан бус сүлжээ болгох санаархал гэх харыг эрхгүй төрүүлж байна. Уг нь нутаг усаа гэсэн сэтгэлтэй, үнэхээр хийж бүтээх нэгэн уг зөвлөлийг удирдаж чиглүүлбэл орон нутгийн хөгжлийн түвшинг ахиулахад бодитой хувь нэмэр болж болдгийн жишээг Увс зэрэг бусад аймгийн жишээнээс харж болохоор байна.

                                                                            Л.Мөрөн 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.