Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ерөнхийлөгч Х.Баттулга попын хаан С.Ганбаатарт Сү.Батболд руу дайрах чиглэл өгчээ

Босоо хочит С.Ганбаатар гишүүнийг олон нийт “поп-ын хаан босоо Ганбаа” гэж нэрийдэх болсон. Тэрээр дуулиан шуугиан ихтэй хэрэг явдалд попрон улмаар өөрт ашигтай тал үүсгэж илэрхий худал мэдээлэл хийж гаршсан нэгэн. Оюу толгойгоос өөр ярих сэдэвгүйдээ тулсан тэрээр Х.Баттулгын  даалгавраар дараагийн гүтгэлэгт ажилдаа оржээ.

Төрийн ордонд өнөөдөр  /2021.3.15/ С.Ганбаатар гишүүн УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотойгоор гүтгэлэг бүхий мэдээллийг хийв.

УИХ-ын гишүүн Сү.Батболдыг гадны шүүхээр шалгуулахаар өгсөн захиалагч нь Монголбн Ерөнхийлөгч Х.Баттулга гэх мэдээллийг олон улсын Блүүмбэрг сайт болон гадаад, дотоодын хэвлэлээр бичигдээд эхэлсэн.

Юутай ч Ерөнхийлөгчийн даалгавраар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул оффшор, гадны шүүхийн талаар мэдээлэл хийсэн бол одоо гишүүн С.Ганбаатарыг Х.Баттулга түлхүүрдэж мэдээлэл хийх үүргийг өгч.

Попын хаан С.Ганбаатар юуны учир Сү.Батболдтой холбоотой мэдээлэл хийв?  МАН, МАХН нэгдэх сургаар МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдэхдээ “С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхгүй” гэдгийг зарлаж, түүнийг дур мэдэн мэдээлэл хийж байгаа талаар мэдэгдсэн.

МАН, МАХН-тай нэгдэх асуудал яригдаж эхэлснээр С.Ганбаатарын Ерөнхийлөгч болох “сансарын мөрөөдөл нь” сарнисан. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН, МАХН” нэгдсэн ч би нэр дэвшинэ” хэмээсэн. Энэ нь тэрээр хэрхэн, яаж, хаанаас нэр дэвших вэ гэх асуултад хүргэж байгаа ба хариулт нь Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвших галын дэмжлэг түүнд үзүүлэх үү гэх яриа дуулдаж байна.   

Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед Х.Баттулгын зорилго бол Сү.Батболдыг гадны шүүхээр шалгуулах хар технологиор явуулан хэвлэлээр “балбах”, МАН-ыг нэр хүндийг харлуулах зорилго тээж яваа. Гэтэл гадны шүүхээр явуулж буй гүтгэлгийн үнэн эхнээсээ тодорч Нью-Йоркийн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгочихсон.

Мөн Монголын улстөрчид болох Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Сү.Батболд, Ц.Элбэгдорж нарын улстөрчид дээр хууль зөрчин  гүйцэтгэх ажиллагаа явуулсан гадны К-2 мөрдөх товчоог шалгуулах хүсэлтийг Монголын талаас гарган тавьж, захиалагчыг нь ил болгохыг шаардсан албан захидал илгээгээд байгаа билээ.

К-2 мөрдөх товчооны ард Монголын Ерөнхийлөгч байгаа гэх мэдээлэл түрүүчээсээ гадны хэвлэлээр цацагдсан ба К-2 нь захиалагчаа зарлахаас аргагүй байдалд орж болзошгүй болоод байгаа аж.

Захиалагч тал илрэх магадлалтай болоод ирэнгүүт Х.Баттулга ихэд сандран яваа гэх. Тиймээс ширэн нүүртэй, попын хаан, нутгийн хүү С.Ганбаатарыг түлхүүрдэн дуугаргаж эхэлжээ.

Х.БАТХҮҮ

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.