Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УЕП-ын орлогч М.Чинбатаар толгойлуулсан нэг ангийнхны сүлжээ

Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбатын хуулин нэг ангийнхан хонгилддог уу гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

МУИС-ийн Хууль эрх зүйн сургуулийг 1995 онд төгссөн нэг ангийнхны дийлэнх нь хуулийн салбарт салаа мөчирлөн ажиллаж байна. Амжилттай ч яваа бололтой.

Тус ангийнхны хэсэг нөхөд нэгэн хэрэг дээр хамтран ажилласан уу үгүй юу? Бусдын үл хөдлөх хөрөнгийг хуурамч гарын үсэг, гэрчилгээ шинээр гаргуулан нэр дээрээ шилжүүлэн авсан гэх хэрэгт МУИС-ийн багш Д.Янжинхорлоо холбогдон шалгагджээ. Түүний хэрэгт нэг ангийнхан хэрхэн сүлжилдэв.

- Д.Янжинхорлоо МУИС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, доктор. Монголын олон мянган хуульчдыг бэлтгэж буй багш, докторын цол зэрэгтэй хүн.

     / Д.Янжинхорлоо нь хуурамч гарын үсэг бүхий бичиг баримт үйлдэн бусдын эд хөрөнгийг завшсан гэх хэргээр шалгагдсан /

 

- М.Чинбат Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажилладаг. Д.Янжинхорлоогийн нэг анги.

/ Д.Янжинхорлоогийн хэрэг дээр оролцон УЕП-ын нэрийн өмнөөс 02.09-ний өдрийн № 1/368 тоот  үйлдэж “Д.Янжинхорлоогийн үйлдэл эд хөрөнгйн өмчлөлд шинээр өмчлөгч нэмэх ба хасах Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байна” гэх дүгнэлтийг  гаргасан прокурор /

 

- Д.Энхтөр Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байна.

Д.Янжинхорлоогийн нэг анги.

Тэрээр  Сүхбаатар дүүргийн ерөнхий прокуророор ажиллаж байсан ба Нийслэлийн ерөнхий прокурорын даргын албан тушаалд яригдаж байсан нэгэн.

   / Д.Янжинхорлоогийн хэрэг дээр Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурорын хувьд шийдвэр гаргалтыг хянах бүхий албан тушаал хашиж  байв /

- Ц.Батболд Баянзүрх дүүргийн ерөнхий прокуророор ажилладаг. Д.Янжинхорлоогийн нэг анги.

Прокурор С.Батболдыг иргэн Ц.Буяндорж, дуучин Т.Ариунаа нарын хэрэг дээр авлига нэхэж, хууль бус асуудал гаргасан гэх прокурорын нэг. 

/Ц.Батболд нь Д.Янжинхорлоотойгоо цуг ажиллаж, МУИС-д “Эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэглээ”, “Прокурорын хяналт” зэрэг хичээлүүдийг зааж, гэрээт багшаар ажилладаг/

- 325 тоот Б.Батсүрэн нотариачтаар ажилладаг.

Д.Янжинхорлоогийн нэг анги.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч, эрхзүйчээр 1995 онд 30 суралцагч төгссөн. Тус ангиас хуульч, өмгөөлөгч, шүүгч, прокурор, багш гэх мэт хууль эрх зүйн салбарт ажиллагсад олон бий. Төгсөгчдийн нэг болох хуульч, багш Д.Янжинхорлоо нь бусдын өмч хөрөнгийг хуурамч гарын үсэг өмчлөлийг нь авсан байж болзошгүй гэх, мөн үл хөдлөх хөрөнгийн шинээр гэрчилгээ үйлдэж залилсан байж болзошгүй гэх үндэслэлээр хуулийн байгууллагаар шалгагдсан.

Түүний хэрэгт, хуулийн процесст ангийн найз нөхдийн зарим нь ил оролцон шийдвэр гаргасан байх баримт эхнээсээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

 

Б.ГЭНДЭН

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.