Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
12 тэрбум салхинд хийсэх үү?

-ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ УРИАГАА ЭСРЭГЭЭР НЬ ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЭХЛЭВ ҮҮ-

“Халамжаас хөдөлмөрт” гэсэн товч хийгээд тодорхой уриаг өмнөх сайд Н.Номтойбаяраас хуулбарласан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа залуусыг хөдөлмөрлөх итгэл үнэмшилтэй болгох 1.0 сая төгрөгний хөтөлбөрөө Засгийн газраар батлуулсан ч олон нийтийн онцгой шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Сайд хатагтайн санаачилсан энэхүү хөтөлбөрийг тус яаманд Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар түр тушаалтай томилогдсон Б.Батцэцэг гэж нягтлан бодогч мэргэжилтэй хүүхэн хийсэн гэх бөгөөд хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн хүмүүсийн хэлж буйгаар энд тэндхийн элдэв хөтөлбөрүүдээс “copy paste” хийн цуглуулсан дэндүү мэргэжлийн бус мөнгө үрэх төдий цаас хэмээж байна. Загас барьж биш загас барих ухааныг заана гэсэн том сурталчилгаатай энэ хөтөлбөрт зөвхөн энэ онд 11.8 тэрбумыг зарна. Сарын хугацаанд юу сурахаа, сурснаа яаж ажил болгохоо төдийлөн ойлгоогүй ч өгөх сая төгрөгнийх нь төлөө залуус түрүүлж бүртгүүлэх арга саам хайгаад эхэлжээ. Ажил олгогчид сарын сая төгрөгөөр цэнэглэгдсэн залуусын ямар ур чадварыг харж ажилд авахаа ойлгохгүй байгаагаа ил тод илэрхийлж байгаа.

Мэргэжлийн бус хүнээр хийлгэсэн сая төгрөг тараах энэ хөтөлбөртэй зэрэгцээд А.Ариунзаяа сайд яамандаа бүтцийн өөрчлөлт хийхээр ажилтнуудаа бужигнуулаад эхэлсэн байна. Дэд сайд Зулпхар нь Удирдлагын академийн багш нарыг хөлсөлж хийлгэсэн гэх энэхүү бүтэц яамны дарга нарын эгнээг нэмж, мэргэжилтнүүдийнхээ хүрээг хумих зорилго агуулсан юм болов уу гэх эргэлзээг салбарынханд нь төрүүлээд ажилтнууд нь ажлаа алдах вий гэсэн айдас хүйдэстэй байгаа юм билээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2016 оноос хойш гурав дахь удаагаа бүтэц хийж байгаа. Тус яамнаас хийж буй бүтэц бүрт төрийн албаны тогтвортой, мэргэшсэн, чадварлаг байх бодлоготой уялдуулж, төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж, цалин хөлс, ажлын  ачаалал зэрэг нийгмийн хамгааллын талаас нь сайтар анхаарч хийх үүрэгтэй. Гэтэл тус яамны энэ удаагийн  бүтэц нөгөө алдарт “Халамжаас хөдөлмөрт” урианых нь яг эсрэг болж буй.

Тодруулбал, одоо байгаа Нийгмийн хамгааллын бодлогын газраа Халамжийн бодлого, Нийгмийн даатгалын бодлого болгон хувааж, Хүн амын бодлогын газарт байсан Гэр бүлийн асуудал хариуцсан хэлтсээ газар болгон томруулж буй хэрнээ яамныхаа гол эрхлэх асуудлын нэг Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн харилцаа гэсэн хоёр газраа нэгтгэж нийлүүлэн хөдөлмөрийн чиглэлээр ажиллаж байгаагүй нягтлан бодогч мэргэжилтэй Б.Батцэцэгт хариуцуулж байгаа гэнэ. Хуучин дарга нараас хэн нь үлдэж, шинээр хэн хэн газрын дарга болох вэ гэдгээ хэдийнэ тохирчихсон. А.Ариунзаяа сайд өмнө нь ажиллаж байсан Үндэсний статистикийн хороогоо нүүлгэж ирүүлсэн дээр нь дарга гишүүдийн халаасны хүмүүсийг хөдөлгөх аргагүй тул С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир, экс Ерөнхийлөгч Н.Багабандийн экс бэр А.Халиунаа нараас гадна цар тахлын хуулиар түр томилогдсон Ч.Улаан сайдын гэх тодотголтой Б.Батцэцэг, А.Ариунзаяа сайдын төлөөний хүн Ч.Цэвэгдорж гэхчилэн үлдэх дарга нарын нэрс тодорхой. 

Дарга нарын асуудлыг ингэж шийдсэн А.Ариунзаяа сайд мэргэжилтнүүдээ танаж, зэрэг дэвийг нь буулган, хольж солих заримыг нь өргөдлөө бич бүтцээр чиний орон тоо байхгүй болж байгаа хэмээн толгой дараалан дуудаж байгаа гэнэ. Уг нь сайд А.Ариунзаяа нь Төрийн албаны тухай хуулийг гардан хэрэгжүүлэх, төрийн албанд мерит зарчмаар сонгон шалгаруулах замаар томилох, хяналт тавьж шахаж шаардах үүргээ умартан  сууна.

А.Ариунзаяа сайд цар тахлын үед ажилтнуудынхаа сэтгэл санааг зориуд хямрааж, ажил төрлөөр нь оролдож, ахуй амьдралд нь нөлөөлөх бүтэц нэртэй энэ бужигнаанаа хийх зайлшгүй шаардлага байгаа юу гэдэгт наанадаад Төрийн албаны зөвлөл, цаашлаад Засгийн газар анхаарал хандуулах ёстой байх.

Б.САРУУЛ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.