Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ж.Эрдэнэбат: Надад ажил албан тушаалтай зууралдсан зүйл байхгүй, хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг тодорхой бус шалтгааны улмаас ажлаас нь халах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат: "Дүүргийн засаг дарга Монгол Улсын хууль тогтоомжоор нутгийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулж ажилладаг. Сонгогдохдоо дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын олонхийн саналыг авсан нэр дэвшигч томилогддог. Үүнийг дагуу 2016 оны аравдугаар сард томилогдсон. Өнөөдөр ИХТ-д Засаг даргыг огцруулах санал гаргаж, өргөн барьсан. Манай дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчид асуудлыг авч үзээд хурлын товыг гаргасан байсан. Хурлын тов гуравдугаар сарын 16-нд товлогдсон байсан. Гэтэл хоёрдугаар сарын 18-нд намын бүлгийн хуралтай гэж хуралдаад хот руу огцруулах санал хүргүүлсэн байна. Огцруулах үндэслэл шаардлага дээр байхгүй байгаа. Миний хувьд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхгүй хуулийн дагуу явна гэсэн байр суурьтай байна. Төрийн албаны ажил ямар нэгэн хувийн компанийн ажил биш. Нийт иргэдийн асуудал учраас төрийн ажил тасралтгүй явах хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтан сонгогдоод бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллах ёстой. Хотын даргад бичиг очсон эсэхийг мэдэхгүй байна. Хууль дүрмийн дагуу явах юм бол надад ажил, албан тушаалтай зууралдах зүйл байхгүй. Хамгийн гол нь хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой.

ТӨРИЙН АЖЛЫГ ТАСЛАХГҮЙ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Чингэлтэй дүүргийн иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ: Төрийн албан хаагчдыг доромжилж, гүтгэж, ажлыг нь хүчээр булааж авах үйлдэл гаргаж байгаа. Хуулийн байгууллагад гомдол гаргасан бичгээ өгчихсөн байгаа. МАН-ын 18 төлөөлөгчийн шаардлага хурлын дарга болон Засаг дарга огцор гэдэг асуудал шүүхээр шийдэгдэх байх. Дүүргийн хэмжээнд сандал ширээтэй зууралдахаас илүүтэй дүүргийн 170 мянган гаруй иргэдийн амар тайван аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Иймээс төрийн ажлыг таслахгүй явуулах хэрэгтэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА АА, ХУУЛИЙН ДАГУУ ЯВААЧ ИЙМ ЗҮЙЛ ДЭЭР ИРГЭД БИД ХОХИРДОГ

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Д.Отгонбаяр: Чингэлтэй дүүргийн ажил маш сайн явж байгаа. Иргэд хороондоо маш сайн санал бодлоо солилцдог. Одоо удахгүй сонгууль болох гэж байна. Энэ хугацаанд хийж байгаа ажил болон хийх гээд эхлүүлчихсэн ажил зөндөө байгаа. Энэ ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Өнөөдөр болж байгаа үйл явдал үнэхээр муухай байна. Одоо манай МАН-ынхан талцаж эхэлж байгаа бололтой. Ингэж болохгүй. Зөвхөн өөрт нь таалагдаж байгаа хүнээ дарга болгох гэж, зүгээр ажлаа хийж байгаа хүнийг ийм байдлаар ажлыг нь булааж болохгүй. Миний чинь хүсэл бол бүх зүйл үнэн байгаасай гэж боддог. Манай Чингэлтэй дүүрэгт нам төртэй, төр үйлчилж байна. Надад ашиг хонжоо харсан зүйл байхгүй. Дүүргийн намын дарга нарт хэлж байсан. Энэ үйл төвөөс явж байгаа үйлдэл. Хууль дүрэм гэж байгаа. Дарга нар, улс төрчид, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргаа хуулийн дагуу яваач. Ийм зүйл дээр иргэд бид хохирдог.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.