Уншиж байна...
Шинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалаа
М.Оюунчимэг гишүүн ойрын хүмүүсээ төрийн албанд татахын төлөө нойр хоолгүй гүйдэг

"Боов”, ждүчин гэгдсэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь хүнд хэрэгтэй хууль санаачлаагүй хэрнээ ах дүү хамаатан садангаа төрийн өндөр албан тушаалд томилуулахын төлөө нойр хоолгүй гүйдэг нэгэн. Түүнээс гадна УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй зарим баримт ил болсон. Иймд М.Оюунчимэг гишүүнтэй холбоотой хэд хэдэн фактуудыг хүргэж байна.  

  1. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүү Б.Энхмөрөнг ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар хууль бусаар томилсон гэх асуудал шуугиан дэгдээж эхэлсэн. Тэгвэл гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн 2010 онд БНХАУ-ын Газрын тосны их сургуульд элсэж, сургалтын төлбөр болох 22,000 ам.долларыг Боловсролын зээлийн сангаас авч байжээ. Тэгэхдээ сургалтын төлбөр болох 22,000 ам.долларыг өнөөг хүртэл төлөөгүй байна. Түүгээр ч зогсохгүй, эрхэм гишүүний хүү Б.Энхмөрөн төрийн албаны шалгалт өгөөгүй хэрнээ төрийн өндөр алба хашиж байгаа нь ээж М.Оюунчимэгийн үүрэг оролцоо, нэр нөлөө их байгааг илтгэнэ. 

    Хэрвээ Б.Энхмөрөн энэхүү албан тушаал дээрээ таван жилийн турш тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журамд заасны дагуу Боловсролын зээлийн сангаас авсан 22,000 ам.долларыг эргэн төлөх үүргээсээ 100 хувь чөлөөлөгдөх аж.

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг УИХ-ын тамгын газраас өнгөрсөн жил 26 сая 560 мянган төгрөгийн цалин хангамж авсан бол түүний нөхөр н.Баярсайхан нь 358 сая 394 мянган төгрөгийн ашиг орлогыг олж байжээ.

    М.Оюунчимэг гишүүн 870 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй, хадгаламжиндаа 460 сая төгрөгтэй атлаа хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 22,000 ам.долларыг үг хэлгүй төлчихөж чадахгүй, төрөөр төлүүлэхээр улайран зүтгэж байгааг буруутган шүүмжлэх хүн олон байна.

  2. М.Оюунчимэгийг УИХ-ын гишүүн болсны дараа түүний эгч М.Цэцгээ нь Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон гэх шүүмжлэл хэвлэлд гарч байв. Мөн эгч М.Цэцгээгээ Чингэлтэй дүүргийн Засаг дарга болгохоор зүтгүүлж байсан саяхан билээ.
  3. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй, мөн зээл авч өгсөн компани нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн мэдээлэл ч мөн гарч байв.
  4. М.Оюунчимэгийг УИХ-ын гишүүн болсны дараа түүний эгчийн хүүхэд Л.Эрхэмзаяа нь “Эрдэнэс таван толгой” ХК-д тээвэр логистикийн хэлтэсийн дарга албан тушаалд томилогдсон удаатай.
  5. 2019 онд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд нэр бүхий УИХ-ын гурван гишүүн үндэслэлгүй, гэнэт “баяжсан” гэсэн гомдол ирж байсан. Үүний нэг нь М.Оюунчимэг гишүүн юм.

Эрхэм гишүүний ХОМ-оос анхаарал татаж байгаа зүйл бол түүний гэр бүлийн гишүүдийн орлого. Гэр бүлийн гишүүд нь 2015 онд 30 сая төгрөг, 2016 онд 70 сая төгрөг, 2017 онд 357 сая төгрөг, 2018 онд 461 сая төгрөгийн орлого олсон байна. Нэг үгээр эрхэм гишүүний гэр бүл өнгөрсөн дөрвөн жилийн дотор орлогоо 15 дахин нэмэгдүүлж чадсан байгаа нь яах аргагүй анхаарал татаж байна. 

 

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.