Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Д.Янжинхорлоогийн хэрэгт холбогдсон прокуроруудыг шалгаж хариуцлага тооцохоор болжээ

Ерөнхий прокурор Д.Жаргалсайхан Д.Янжинхорлоогийн хэрэгт холбогдсон прокуроруудыг шалгаж хариуцлага тооцохоор болжээ

“Прокурорууд хууль зөрчсөн, эсэхийг шалгаж байна” гарчигтай мэдээ “Өнөөдөр” сонины 2021.03.17-ний дугаарт нийтлэгдсэн. Уг мэдээнд

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат их сургуулийн ангийн найз Д.Янжинхорлоотой холбоотой, бусдыг залилан мэхэлсэн хэргийг шийдвэрлэхдээ хувийн сонирхлоор хандсан хэмээн зарим мэдээллийн хэрэгслээр нийтэлж буй. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаныхнаас тодрууллаа. Тэд “Д.Янжинхорлоод холбогдох хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхээс өмнө хохирогч нь Улсын ерөнхий прокурорт хандан гомдол гаргасны дагуу хянаж байсан юм. Хохирогчийн гомдлын дагуу прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар мөрдөх байгууллагад хүргүүлээд байгаа. Харин уг хэрэгт шийдвэр гаргасан Прокуроруудыг мэргэжлийн зөвлөлд шилжүүлж, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан, эсэхийг тогтоосны дараа хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэнэ” гэв.

МУИС-ийн багш Д.Янжинхорлоо нь  хуурамч гарын үсэг ашиглан бусдын эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн авсан. Мөн өөр нэг иргэний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь эх хувиараа хадгалаастай байхад нь хаясан гээсэн зар гаргуулан дахин шинээр авсан гэх хоёр ч хэрэгт холбогдож хуулийн байгууллагаар шалгагдсан.

Д.Янжинхорлоог хуурамч гарын үсэг үйлдсэн эсэхийг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот дүгнэлтээр тогтоосон ба “О-гийн гарын үсэг, бичгийн хэвтэй тохирохгүй, гарын үсэг биш байна”  гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Уг хэрэгт хуулийн байгууллагад өндөр албан тушаал эрхэлдэг нэг ангийн прокурорууд оролцсон байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгэж байгаа.

УЕП-ын орлогч М.Чинбат, Д.Энхтөр нарын прокуроруудын нэр холбогдоод буй энэ хэргийг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан анхааралдаа авч, Д.Янжинхорлоогийн хэрэгт холбогдсон прокуроруудыг шалгаж  хариуцлага тооцохоор болжээ.

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.