Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Хууль зөрчсөн Ц.Насанбат прокурорт УЕП Б.Жаргалсайхан хариуцлага тооцох уу?

Хууль зөрчсөн Ц.Насанбат прокурорт УЕП Б.Жаргалсайхан хариуцлага тооцох уу? 

Улсын ерөнхий прокурорын газрын санаачилгаар хууль, хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл хэргийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Шударга бустай тэмцэх УЕП-ын санаачилга бодит ажил хэрэг болж түрүүчээсээ олны дуулиан татаад буй хэргүүдэд анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэн.

Нийслэлийн прокурорын газрын Орлогч прокурор Ц.Насанбатын нэр “Ариг” банкны гэх мэт олон ч хэрэг дээр дуулдах болсон. Улстөрчдийг хуулийн байгууллагаар оруулах схем боловсруулсан өмгөөлөгч Б.Баасанцогттой Ц.Насанбат прокурор уулзаж буй гэрэл зураг саяхан дэлгэгдсэн.

Гадаад улс оронд Монголын иргэнээ шалгуулахаар матсан, бичиг цаас бариад гүйгээд байгаа Ц.Насанбат прокурор УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын талаар гүтгэлэг бүхий ярилцлага өгч хууль эрх хэмжээгээ хэтрүүлэн яваа хуулийн ажилтан. 

   УИХ-ын гишүүн Сү.Батболдын хуульч нар болох Д.Батсүх, З.Сүхбаатар нарын хэвлэлд өгсөн ярилцлагаар ”Ц.Насанбат прокурор тодорхой хууль тогтоомжуудыг зөрчиж, улмаар олон нийтэд гүтгэлэг бүхий мэдээллийг санаатайгаар түгээсэн” гэдгийг баримттайгаар хэлсэн байна.

Иргэний хэрэг, маргааны үйл баримттай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн шүүх дээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нөхцөлд төрийг төлөөлөн оролцож байгаа хэргийн тал болох прокурор гадаад улсад бие даан ажиллагаа явуулах эрх хуулиараа хэнбугайд ч байхгүй.

Гэтэл Ц.Насанбат прокурор Монгол Улсын нэрийн өмнөөс гадаад улсын шүүхэд нэхэмжлэл гаргаж, Монгол Улсын Засгийн газар, нэр бүхий төрийн байгууллагуудын нэрийг барьж яваа нь Монгол Улсын прокурор, хуулийн болон төрийн байгууллага, нэр хүндийг унагаж байна.

Иймд ашиг сонирхлын зөрчил гаргаж яваа прокурор Ц.Насанбатыг  Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй болжээ.

Б.АНХЗУЛ

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.