Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Т.Доржханд: Гишүүнээсээ татгалзаад нийслэлийг самарч яваа хүндээ хариуцлага тооцохгүй юм уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг тусад нь болгох асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотыг захирагчаар томилсон билээ. Тиймээс  тус тойрогт нөхөн сонгууль явагдахаар болсон. Өмнө нь УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай нэг өдөр явуулахаар болоод байв. Гэвч өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар техникийн хүндрэл үүсэж болзошгүй гэсэн үндэслэлээр уг сонгуулийн санал хураалт явуулах өдрийг өөрчлөх тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. 

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явуулах боллоо. Гишүүдийн олонх уг тогтоолын төслийг дэмжиж, баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Мөнгө хэмнэх үүднээс хоёр сонгуулийг хамтад нь явуулах нь гэж ойлгосон. Үр дүнд нь хэмнэлт гарах нь гэж ойлгож байсан. Хэрэв тусад нь зохион байгуулбал нэг тэрбум төгрөгийн зардал гарах нь гэж байсан. Тусад нь хийсэн бол ямар хэмжээний зардал гарах вэ. Яагаад тусад нь зохион байгуулах болсон юм бэ. Хэрэв тусад нь зохион байгуулах юм бол нэр дэвшээд УИХ-ын гишүүн болсон хүн нь өөрийнхөө саналаар гишүүнээсээ татгалзаж дарга болсон. Тэр болсон дарга нь нийслэлчүүдийг самарч байна шүү дээ. Хэн нэгэн хариуцлага хүлээхгүй юм уу. Мэргэжлийн бус, мэдээлэлгүй, хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргаад байгаа хүн чинь өнөөдөр энд сууж байх ёстой байтал тэнд очоод самраад байна шүү дээ. Боловсон хүчний арвин нөөцтэй гэдэггүй билүү МАН. Татвар төлөгчдийн мөнгөөр их хэмжээний санхүүжилт гаргах болж байгаа энэ үед МАН хариуцлага хүлээхгүй бол тэр хүндээ хариуцлага хүлээлгэ” гэв. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: УИХ хууль дээдлэх зарчим гэдгийг хамгийн ихээр зөрчиж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай зэрэгцээд нөхөн сонгууль явуулна гэж тогтоолын төсөл барьсан. Гэтэл яагаад нөхөн сонгуулийг хойшлуулах гээд байгаа юм бэ? Мөн 6 сарын 9-нд санал хураалт болно. Гэтэл одоогийн Ерөнхийлөгч 2017 оны 7-н сарын 6-нд тангараг өргөсөн. Нэг сарын хугацааг яах вэ? 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.