Уншиж байна...
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлооAI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаЯпоны эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнц
Б.Энхбаяр: Төрийн болон албаны нууцлалын зэрэглэлтэй зүйл яагаад цахимаар дэлгэгдээд байна вэ? Хэн үүнийг задлаад байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгч Монгол улсаас АНУ-д сууаа элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөх саналыг хүргүүлсэн билээ. УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эгүүлэн татах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн юм.  

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Сайн ажиллаж байгаа элчин сайд хуруу дарам цөөн бий. Үүний нэг нь Ё.Отгонбаяр сайд юм. УИХ-д 2 удаа, Засгийн газрын гишүүн байсан хүн. ийм хүнийг олон нийтийн сүлжээн дээр гарсан учраас эгүүлэн татах асуудлыг хөндөж байгааг нь гайхаад байх юм. Олон улсын хүмүүс олон нийтийн сүлжээгээр ажилладаг биз дээ. Дональд Трамп чинь өдөр бүр л твиттер дээр ажлаа тайлагнаж байдаг. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч АНУ-д айлчлаад бүх ажлыг нь бүтээх эхлэлийг тавчихаад байхад тэрийг нь үргэлжлүүлж чадахгүй байхад яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Элчин сайд сошиал бичсэн асуудлаа өөрөө тайлбарлах байх гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Дуугүй өнгөрчихье гэж бодсон чинь МАН-ын нөхдүүд эгүүлж татахгүй гэж байх шиг байна. Миний хувьд 2-хон л асуудлыг яриад байгаа. Тэрээр сошиалд "бид нар мэдээгүй, сонсоод судлаад эхэлтэл хэргээ татчихсан байна лээ. Илт худлаа мэдээ байна лээ" гэж бичсэн. Ингэж бичээд сууж байдаг элчин сайд байдаг юм уу. Мэдэхгүй байсан юм бол яагаад татсан, худал мэдээлэл гэдгийг нь мэдээд байгаа юм бэ? 2-рт албаны майл-ээ ашиглаад сайд, дарга нарын хүүхдүүдийг сургуульд сургаад өгөөч гээд майл бичээд сууж байж болдог юм уу? Яахаь хийсэн сайн ажил байж болох юм. Гэхдээ ёсзүйгүй, төрийнхөө нэр хүндийг унагасан үйлдэл гаргах юм ол шууд эгүүлэн татдаг гэдэг ойлголтыг бүх элчин сайдуудад өгөх ёстой. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Олон нийтийн сүлжээн дээр хэн юу ярих нь хувийн асуудал. Гэхдээ тухайн улсад Монгол улсыг төлөөлөн сууж байгаа хүн олон нийтийн сүлжээн дээр төрийн өмнөөс үг дугарч байгаад хариуцлага тооцох ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Сүүлийн үед цахимаар хуулиар хамгаалагдсан хувь хүний болон албаны нууц, тэр дундаа шүүхээр хэлэлцэгдэж байгаа асуудлыг ярьдаг болжээ. Ё.Отгонбаяр сайдын албаны майл-ын тухай асуудал яригдаад байх юм. Энэ майл яагаад ил болчихов гэдгийг асуумаар байна. Хэн ил болгов. Энэ чинь төрийн болон албаны нууцлалын зэрэглэлтэй зүйл. Энэ тусгай албаны шугамаар ил болосон уу? Тусгай алба дотроо манайх уу, гадных уу? гэдэг нь сонин байна.

УИХ-ын гишүүн, УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Баттөмөр: Сошиалд хувийн байр сууриа илэрхийлэх, албаны байр суурь илэрхийлэх нь ялгаатай. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь эгүүлэн татахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ер нь цаашид энэ асуудалтай холбоотойгоор элчин сайдууд анхааруулга авах ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Элчин сайдын компютерийг доторх мэдээллийг хэн завлав гэдэг нь маш чухал. Дотроосоо юу, эсвэл гадаадын нөлөөтэй юу гэдгийг асуумаар байна. Гадаад харилцааны яаманд энэ талаар мэдсэн зүйл юу байна. Боловсролын асуудал дээр гэвэл гадаадад сургуульд сурах гэж байгаа хүн бүрт элчин сайд тодорхойлолт бичиж, албан бичгийг илгээдэг. Намайг гадаадад сурах гэж байхад ч С.Болд гэдэг элчин сайд албан бичиг, тодорхойлолт бичиж өгдөг. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаад улсаа хорлож байгаа хэрэг гэж харж байна. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ хүний эхнэр хүүхдийг хонгилоор оруулсан. Яасан хувь тавилантай хүн юм. Сошиалаар байр сууриа илэрхийлсэн гэж байна. Бүх юм нээлттэй болж байгаа дэлхий шүү дээ. Н.Алтанхуяг улсаа муулсан Элчин сайд байна уу олоод ир гэж байна. Европт нэг нөхөр байна лээ шүү дээ. Би олоод өгье та татуулах асуудлыг нь хөөцөлдөөрэй. Ах дүү, амраг саднаа албан тушаалд тавьдаг гэж байна. Зандаахүүгийн Энхболдын хамаатан Индранил гээд хүн гурван сар ГХЯ-д ажиллаад Элчин зөвлөх болсон байна лээ шүү дээ. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Дипломат ажилчдын цахим шуудангийн аюулгүй байдлыг Индранил хариуцдаг. Захидал бичсэн нь бүх л Монгол иргэдийн хүсэлтийг уламжилдаг, ямар нэг ялгавартай харьцдаггүй. Элчин зөвлөх Индранилын асуудлыг ойрын хугацаанд ярина. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.