Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы шийдвэр хонгилын үзүүрт гэрэл асаалаа

 Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы шийдвэр хонгилын үзүүрт гэрэл асаалаа

 

      Шударга бусын хонгилоор оруулдаг прокурорууд, хуулийнхны хэрэг нийгэмд илчлэгдэн задарсаар л байна. Хонгилын шүүгч, прокурорын буруутай үйл ажиллагааг эсэргүүцэж "Ноёд" группийн захирал Г.Буяндорж, түүний гэргий дуучин Т.Ариунаа нар прокурорын гадаа жагсч байв. Өмч хөрөнгөө булаалгаж хохирсон тэд шударга бусын хонгилыг нураах Үндэсний фронт байгуулж хохирсон, өмч хөрөнгөө дээрэмдүүлсэн иргэдийг шударга бусын хонгилыг нураах фронтдоо нэгдэхийг уриалж байгаа. Түүний өмнө хуулийнхны уулзалтын бичлэг задарч, өмгөөлөгч Б.Баасанцогтын цүнхнээс олны анхаарал татсан томоохон гэмт хэргүүдийн хувь заяатай холбоотой бүхэл бүтэн төлөвлөгөө гарч ирсэн гэгдсэн. Хуулийн байгууллагынхан найз нөхдөөрөө нийлж, ууж идэцгээж, хүүхэн авчирсан хэргийн дуулиан халуунаараа байна.  За тэгээд иргэдийн нүд чих хурц болсон доо. Хуулийн байгууллага, прокурортой холбоотой олон хэргүүдийн талаар дуулсан, харсан байдаг.

   Улсын ерөнхий прокурорын газарт  сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн хэргүүд болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудад шалгагдаж байгаа хууль, хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл хэргийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх Ажлын хэсэг байгуулагдаж байна.  

     Ажлын хэсэгт дээрх хэрэг, гомдол, мэдээллийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, танилцуулах, мөн гомдол, мэдээлэл гаргасан иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авах юм байна.  Юутай ч УЕП-оос шударга бусын хонгилын  прокурор, хуулийн байгууллагынхантайгаа тэмцэх ажлын хэсэг байгуулагдан иргэдийг хохироож буй асуудалтай тэмцэж эхэлж буй нь сайшаалтай байна.

Хонгилддог прокурор, хуулийнхны дуулианы үеэр прокурорын ангижавуудын шинэ сүлжээ задарч болзошгүй байна.

    Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Сүхбаатар дүүргийн ерөнхий  прокурор асан Д.Энхтөр, МУИС-ийн багш Д.Янжинхорлоо нар их сургуулийн нэг ангийнхан. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1995 онд төгссөн энэ ангийнхны дунд шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, хууль эрх зүйн чиглэлийн багш нар олон бий. Тэдний нэг хэсэг нь эхнээсээ хонгил үүсгэсэн үү, нэгнийхээ хэрэгт оролцон, шийдвэр гаргасан уу гэх мэдээлэл гарч эхэллээ. Хуульч Д.Янжинхорлоо нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6 давхар үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээтэй эзнийг нь мэдээгүй байхад шинээр дахин гэрчилгээ гаргуулж бусдын өмч хөрөнгийг нэр дээрээ авсан, мөн бусдын гарын үсгийг өмнөөс нь хуурамчаар зурж өмч хөрөнгийг нэр дээрээ шилжүүлсэн гэх хоёр хэрэг он жил дамнан хууль хяналтын байгууллагаар шалгагдсан байна.  Түүний шалгагдсан хэрэгт ангийн анд найз нөхөд нь болох прокурорууд хонгилдсон уу гэх баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэгдэж эхлэв. Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нь хуулиараа эрх ашгийн зөрчилтэй хориотой байтал нэг ангийнхаа найзын хэрэгт хуулийн байгууллагын төлөөлөн шийдвэр тогтоол гаргасан нь анхаарал татна. Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат 2021 оны 02.09-ний өдрийн № 1/368 тоотоор “Д.Янжинхорлоогийн үйлдэл нь өмчлөлд шинээр өмчлөгч нэмэх, хасах хэлцлээс үүссэн Иргэний хэргийн журмаар шийдвэрлэгдэх асуудал, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн  прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байна” гэсэн хариу тоотыг гаргаж.

 Аливаа хэрэг дээр хуулийн байгууллага шийдвэр гаргахад нэг тал нь гомдол гаргах үзэгдэл байдаг ч хохирогч талд шударга бус хандах байдал мэр сэр гарах нь бий.  Шударга бусын хонгилын хуульч, прокуроруудын холбоо сүлбээгээр хэрэг шийдэгдэж, тэд нь нэг ангийнхан байгаа талаархи уг хэрэг аль хэдийнээ ерөнхий прокурорын сонорт хүрсэн болов уу.

   Хуулийн байгууллагад хандсан аливаа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьдаг. Тус байгууллага нь хэргийг шийдэх гол субьектын нэг. Монгол Улсын шүүх, прокурор, цагдаа, хуулийн байгууллагад ажиллах тангараг өргөсөн төрийн албан хаагчид шударга, голчтой хандаж, хуулийн дагуу шийдвэр гаргаж л гэмээн хуулийн байгууллагын нэр цэвэр, ард түмэн ч итгэл дүүрэн байдаг.

      Ер нь Монголд шударга прокурор байгаа юу гэх асуудал байсгээд яригддаг.  Ямартай ч шударга гэгдэх прокурор, өнөөгийн прокурорын байгууллагыг толгойлж буй Б.Жаргалсайхан ҮАБЗ, хуулийнхантай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулснаа зарлалаа. Энэ нь шүүхээр шийдэгдсэн хэрэг биш бөгөөд хуулийнхантай холбоотой хэл ам дагуулсан, хонгилын хуульчдыг ил болгоход тус нэмэр болохоор шийдвэр гэж харж болохоор байна.

Б.Жаргалсайхан прокурорын  дээрх  шийдвэр  нь чих мялаав. Ёстой л нөгөө хонгилын үзүүрт гэрэл гарав гэгч нь болж байна. Б.Жаргалсайхан прокурорын талаар олонтаа сонсч байлаа. Хэн нэгний нөлөөнд тэр бүр автаад байхгүй. Хувийн сонирхол багатай, асуудалд нухацтай ханддаг, нэр цэвэр прокурор гэж амтай болгон шаагидаг нь энэ ажлын хэсэг байгуулснаас нь харлаа.

Хүний хувь заяа шийддэг хуулийн байгууллагад  ажилладаг хүмүүс шударга байх ёстой. Нэг байгууллага, нэг сүлжээнд  ажилладаг гээд хэн нэгнийгээ  хамгаалж, өмгөөлөх, сүлжээ үүсгэж хэрэгт хамтарч шударга бус шийдвэр гаргах нь яавч байж боломгүй.

Шударга бус хуулийн ажилтнуудын шалгах ажлын хэсгийн 1800-1919 дугаарт иргэдийн гомдол тасралтгүй ирж байгаа гэсэн.

 

Д.САРАНГЭРЭЛ

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН  

     

 

     

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.