Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Шүлснээс covid-19 илрүүлэх тестийг Даваа гаригаас ашиглана

Монгол эрдэмтэд шүлснээс  Covid-19 илрүүлэх оношлуур зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа билээ. Уг оношлуурыг хэзээ ашиглалтад оруулах талаар оношлуур бүтээж буй багийн гишүүн, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатараас тодруулахад "ЭМЯ-ны ёсзүйн хорооны өнөөдрийн /2021.3.18/ хурлаар манай багийн бүтээсэн оношлуурыг ашиглахыг зөвшөөрсөн. Даваа гаригаас хэрэглэж эхлэх байх" гэлээ.

Одоогоор шүлснээс Covid-19 илрүүлэх шинжилгээнд шаардлагатай урвалж 1000 ширхэг байгаа аж. Хэрэв шаардлагатай урвалжуудыг гаднын улсаас татаад авчихвал өдөрт 10-20 мянган шинжилгээний бэлдцийг тус багийнхан нийлүүлэх гэнэ. 

ШҮЛСНЭЭС ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУРЫГ АШИГЛАХАД 90 МИНУТ Л ЗАРЦУУЛНА

Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурын давуу тал:

  • Судалгааны ажил 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сар хүртэл үндсэндээ гурван сарын турш хэрэгжсэн. Ингээд хоёрдугаар сарын 24-ний өдөр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа Covid-192ийн халдвартай нь батлагдсан 60 өвчтөнд оношлуурын чанарын хяналтыг хийхэд шүлснээс халдвар илрүүлэх арга нь 100 хувийн мэдрэг чанартай гэсэн үр дүн гарсан байна.
  • Тус оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлж чадаж байгаа нь нотлогджээ.
  • Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа. Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
  • Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг  бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийнэ.
  • Уг оношлуураар шинжилгээ өгөхөд 30 минутын өмнө юм ууж, идээгүй байх шаардлагатай аж.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.