Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монголын эмэгтэй боксчдоос анх удаа олимпын ринг дээр тулалдах эрхтэй боллоо

Монголын боксын спортын түүхэнд эмэгтэй тамирчдаас "Ширэн бээлий" клубийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Мөнхбатын Мягмаржаргал олимпын ринг дээр тулалдах анхны эрхийг авсан байна.

Тэрбээр дэлхийн чансаагаараа “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд өрсөлдөх эрх авч байгаа гэдгийг Токиогийн олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах хорооноос албан ёсоор мэдэгдэж баяр хүргэжээ.

ОУОХ-ны зохион байгуулах комиссоос энэ жил болох олимпын эрхийн тэмцээнийг цуцалсан. Улмаар тив тивд нь хувааж, чансаагаар нь олимпын эрх олгох юм. М.Мягмаржаргалын хувьд чансаагаар эмэгтэйчүүдийн 75 кг-д тавд жагссан ч эхний 4 тамирчин олимпын эрхээ авсан учраас ийнхүү олимпод оролцох эрхтэй болов. Тэрбээр гэмтлийн улмаас олон сар ринг дээр тоглоогүй байгаа аж.

Мөн 2017-2020 онд үзүүлсэн амжилтаараа ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатарын олимпын эрх баталгаажсан байна.

Ийнхүү Монголын боксчдын эрх хоёроор нэмэгдэж, өмнө нь эрхээ авсан ОУХМ Б.Чинзоригтой 3 боксчин Токиогийн олимпын наадамд оролцох эрхээ аваад байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.