Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ҮСХ: Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.3 сая төгрөг болж нэмэгджээ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 85 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдэг судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. 

Ажиллагчдын сарын дундаж цалинг салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 3.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 745.2 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.6 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 759 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Үүнд:

  • Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 367 мянган төгрөг,
  • Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 205 мянган төгрөг,
  • Ус хангамж; бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 141 мянган төгрөг,
  • Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарынх 132 мянган төгрөг,
  • Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 132 мянган төгрөг,
  • Боловсролын салбарынх 124 мянган төгрөг,
  • Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 118 мянган төгрөг,
  • Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх 117 мянган төгрөг,
  • Үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 95 мянган төгрөг,
  • Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалллын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 83 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Харин дараах салбаруудын ажиллагчдын дундаж цалин өмнөх улирлаас 9-142 мянган төгрөгөөр буурсан байна:

  • Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 142 мянган төгрөг,
  • Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх 54 мянган төгрөг,
  • Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 84 мянган төгрөг,
  • Барилгын салбарынх 26 мянган төгрөг,
  • Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх 16 мянган төгрөг,
  • Мэдээлэл, холбооны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 9.4 мянган төгрөгөөр тус тус буурчээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.