Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ХҮН намын Т.Мөнхцэлмэг намынхаа дарга Т.Доржхандын эхнэрийн хамаарал бүхий оффшорыг шалгуулахаар болсон уу?

ХҮН намаас НИТХ-ын хурлын сонгуульд нэр дэвшиж явсан “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг АТГ-ын гадаа оффшорын сэдвээр байн байн улстөржих болов. Тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарын нэр бүхий хүмүүсийг оффшортой хэмээн зарлаж, АТГ-т хандан нэр бүхий 18 хүнийг шалгуулахаар болсон хэмээн ярих болсон. Гэтэл оффшортой холбоотой нэр бүхий 18 хүний тоонд  ХҮН намын дарга Т.Доржхандын эхнэр У.Сийлэнгийн төрсөн эгч У.Туул байгаа бөгөөд  одоо У.Туулын нэр дээрх оффшорын асуудал гадны шүүхээр ид шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий.

ХҮН намын гишүүн Б.Мөнхцэлмэг нь АТГ-ын гадаа улстөржиж гүйж очоод байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд дөхсөн үед намынхаа нэрийг оффшортой хутгах, намынхаа дарга Т.Доржхандын гэр бүлийн оффшорыг дэлгэх санаа зорилго цаанаа тээсэн гэх бор шувуу нисч байна. Б.Мөнхцэлмэгийн ярьж буйгаар оффшорын асуудлаар шалгагдаж байгаагийн нэг нь Т.Доржхандын эхнэр У.Сийлэнгийн төрсөн эгч У.Туул байгаа бөгөөд оффшороор улстөржих тусам нэр цэвэр гэгдэж байсан ХҮН нам оффшортой нэрээ хутгаж, сонгуулийн өмнө ороогдохоор болоод байгаа бололтой. Удахгүй У.Туулын оффшорын баримт дэлгэгдэхээр болж байгаа гэх мэдээлэл бий. Ийнхүү намынхаа эсрэг ажиллаж буй Т.Мөнхцэлмэгийн улстөржилтийн ард хэн захиалга өгөв гэх асуулт гарч байна.

Х.БОЛД

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.