Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Номаринг”-ийн хэрэг буюу Х.Баттулга Солонгосчуудыг луйвардсан нь...

Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын тэргүүн баян болтлоо хөрөнгөжсэн нэгэн. Тэрээр өнөөдрийг хүртэл цэвэр бизнес эрхэлсэн үү гэдэг нь эргэлзээ дагуулдаг. 17 чингэлэг спирт, төмөр зам, аж үйлдвэрийн паркын хөрөнгийг завшсан гэх мэтээр улс төрийн хүрээний бүхий л томоохон хэргүүдтэй нэр холбогддог нь нууц биш. Эцэст нь тэр Ерөнхийлөгч болж чадсан ч хууль шүүхийн байгууллагыхны хараанд буюу албан ёсоор “сэжигтэн” хэвээр байгаа.

Х.Баттулгын нэр холбогдож байсан хэргүүдээс дуулиангүй өнгөрсөн нь ховор. Тэгвэл өнөөгийн бидний мартаад байгаа нэг хэрэг бол “Номаринг”-ийн гэх тодотголтой Солонгосчуудыг залилсан хэрэг юм.

Тодруулбал... 2000-д оны үед БНСУ-ын “Номаринг” компанийн олон арван сая ам.долларыг Монголун банкууд нийлж бйагаад луйвардсан гэх хэрэг хэвлэлүүдээр гарч байв. Тухайн үедээ Голомт Анод, Монгл шуудан, Тээвэр хөгжлийн банк зэрэг Ардчилсан намын гишүүдийн хяналтад байдаг дөрвөн банк нийлэн Солонгосын Дэү, Эл Жи болон Номаринг компаниудыг хошгируулж бйагаад 120 сая ам.долларыг салгажээ. Улмаар энэ мөнгөнөөс хамгийн ихийг нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга авсан бөгөөд  Мах Импекс, Аранзал, Пирамид зэрэг компаниудаараа дамжуулан луйвардсан гэгддэг.

Солонгосчуудаас луйвардсан мөнгийн 50 тэрбум нь одоо Улаанбаатар банкинд хадгалагдаж байгаа гэх бөгөөд Х.Баттулга луйврын мөнгөөрөө Интер банк, Капитрон банк, Улаанбаатар банкийг өөрийн болгож авсан байдаг. Улмаар эдгээр банкуудын хувь заяа хэрхэн яаж шийдэгдсэнийг та бүхэн санаж байгаа. Өөрөөр хэлбэл луйвардаж авсан мөнгөөрөө банк худалдаж аваад дараа нь тэрхүү банкаа дампууруулж, мөнгө угаадаг байж болзошгүй юм.

“Номаринг” корпорациас түүнийг яаралтай өрөө төлөхийг шаардсаар байсан юм. Харин Х.Баттулгын “Номаринг”-тай холбоотой гэх дуулиан хэрхэн шийдэгдсэн нь одоог болтол тодорхойгүй.

Эх сурвалж: https://www.facebook.com/296232783889488/photos/298275790351854

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.