Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
С.Энхболд: Хэсэгчилсэн хөл хорио тогтоож халдварыг хумих арга хэмжээг үргэлжлүүлнэ

УОК-ын өнөөдрийн ээлжит хуралдааны дараа сэтгүүлчдийн асуултад Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хариуллаа.

- Булган аймгийн Могод суманд хурдан морины уралдаанд очсон хүнээс коронавируст халдварын тохиолдол илэрсэн. Уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон энэ үед холбогдох хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?

- С.Амарсайхан: Уралдаан тэмцээнийг хорьсон байгаа. Бид мэдээллийг нягталж байна. Уг тэмцээнийг зохион байгуулсан, хариуцлага алдсан асуудлаар холбогдох албаны мэдээллийг авч, шаардлагатай хариуцлагыг тооцно. Нэг талд нь халдвар тархахаас сэргийлж ажиллаж байхад, нөгөө талд зарим албан тушаалтнууд хариуцлага алдаж болохгүй. 

- Ойрын үед үйлдэх тусгай нислэгүүдийн хуваарь хэвээрээ юу?

Гурав, дөрөвдүгээр сардаа багтааж 3500 иргэнээ татан авахаар төлөвлөж байна. Иргэдээ татан авах ажлыг хүндрэлгүй, хуваарийн дагуу явуулна. Мөн манай улстай харилцан нислэг үйлддэг "Корэйн эйр", "Туркиш эйрлайнс" зэрэг компаниас нислэг үйлдэх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд зөвшөөрлийг нь олгож байна. 

- Дархлаажуулах ажил дөнгөж эхэлж байгаа энэ үед өдөрт гарах халдварын тоо 100-гаас буурахгүй, өнөөдөр гэхэд хамгийн олон буюу 210 тохиолдол илэрлээ. Засгийн газар "Улбар шар" зэрэглэл тогтоох 14 хоногийн хугацаанд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?

- С.Энхболд: Шинэ Засгийн газар эдийн засгийн хүнд үед аль болох хөл хорио тогтоолгүй айл, өрхийн орлогыг дэмжих бодлого баримтална. ЭМЯ-наас энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд иргэдийг халдвар хамгааллаа ягштал сахихыг уриалах, халдварыг хумих, хэсэгчилсэн хөл хорио тогтоож тандан судалгаа хийх арга хэмжээг үргэлжлүүлнэ. Урин дулааны цаг ирж иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн нь халдвар нэмэгдэхэд нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр, хөл хорио дуусаж, үзвэр үйлчилгээний газрууд нээгдсэн, иргэдийн халдвар хамгааллаа сахих дэглэм суларсан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.