Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Гадны шүүхэд гүтгэлэг өгдөг прокурор Ц.Насанбат өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авдаг болох нь нотлогджээ

Дуулиан тарьсан хэд хэдэн хэрэг дээр Нийслэлийн прокурорын газрын Орлогч прокурор Ц.Насанбатын нэр дуулдах болсон. Хуулийнхантай шоудсан, лифтэн дэх эвгүй бичлэг нь нийтэд цацагдсан өмгөөлөгч Б.Баасанцогттой Ц.Насанбат прокурор Төрийн ордонд уулзаж буй гэрэл зураг саяхан дэлгэгдсэн.

Б.Баасанцогт нь улстөрчдийг гүтгэх, шүүн таслах, хорих төлөвлөгөө, схем гаргаж байсан гэгдэж, Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний ойр ажилладаг албан тушаалтан нартай холбоотой ажилладаг болох нь өдрөөс өдөрт баримтаар батлагдсаар байна.

Б.Баасанцогт хууль, шүүхийн байгууллагын ажилчид руу их хэмжээний мөнгийг шилжүүлдэг болох нь нотлогдож байгаа. Энэ удаад Ерөнхийлөгчийн ойр дотны хүмүүс болон прокурорууд руу их хэмжээний мөнгийг удаа дараалан пансаар шилжүүлэн баримтыг Өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлагч нэгдлээс ил болгожээ.

Б.Баасанцогт, Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат ойрын хүмүүс.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат олны  анхаарал татсан хэргүүдтэй холбогддог талаар дээр дурдсан. Жишээлбэл...

Сү.Батболдыг Нью-Йоркийн шүүхээс шалгуулах гэхэд Нью-Йоркийн шүүхээс энэ хэргийг авч хэлэлцэх үндэслэлгүй гэж хаажээ. Одоо Сингапурын шүүх дээр Монголын улстөрчид дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх К-2 хувийн мөрдөх товчооны мэдээллээр шалгаж байгаа.

Монгол Улсын Засгийн газар, нэр бүхий төрийн байгууллагуудын нэрийг барьж төрийн байгууллагаас гадны хууль, шүүхэд хандсан мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн нь Монгол Улсын төрийн байгууллага, нэр хүндийг хууль бус үйл ажиллагаа, гүтгэлэгтээ татан оролцуулсан нь ноцтой үйлдэл юм.

Энэ бүх хэрэгт хутгалдсан, ашиг сонирхлын зөрчил ихтэй байж болзошүй  Ц.Насанбат прокурор саяхан ерөнхий прокурор Б.Жаргалсайханы зарлан байгуулсан хууль бус хуулийн ажилтнуудыг шалгах Ажлын хэсгийн шалгалтаар зайлшгүй оруулж шалгуулах ёстой  болжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.