Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
ИЗНН-ынхан Ц.Ганхуягийг намаас нь хөөж, хуулийн байгууллагад шалгуулахаар ханджээ

ИЗНН-ынхан Ц.Ганхуягийг намаас нь хөөж,  хуулийн байгууллагад шалгуулахаар ханджээ

   ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, намын дарга Ц.Ганхуягийг намаа сонгуульд орох боломжгүй болгосон зэрэг намын дүрмээ удаа дараа зөрчсөн үйлдлүүдээс нь болж түүнийг ийнхүү хөөжээ.  

  2016 онд ИЗНН сонгуульд орсны дараа тус намын дарга Ц.Ганхуяг тухайн үед үйлчилж байсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн дараа Аудитын газарт сонгуулийн тайлангаа хянуулахаар өгөх ёстой байсан ч өгөөгүй байна.    Ц.Ганхуяг сонгуулийн  тайлан өгөөгүй учраас   тус нам дараагийн сонгуульд орж чадахгүйд хүрч байлаа. Тухайлбал, Хэнтийн нөхөн сонгуульд намаа оруулахгүй гэсэн хувийн сонирхол нь давамгайлж ийм эс үйлдэл хийв үү эсвэл хэн нэгэн албан тушаалтан аль нэг намын ашиг сонирхлыг хангах гэж тайлангаа хянуулахаар өгсөнгүй юу.   Дараачийн сонгуульд оролцохын тулд ИЗНН-ынхан гурван ч удаа Захиргааны хэргийн шүүх мөн Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан.   Хуульд заасан заалттай холбоотой  хууль тогтоогчид уламжилснаар энэхүү заалт хуулиас хасагдсан.  Хэрвээ ингэж хасагдаагүй бол ИЗНН сонгуульд оролцох эрхгүй болох байлаа. Даргынхаа тарьсан балгийг цэвэрлэх гэж ИЗНН-ынхан удаа дараа асуудалд орсоор иржээ. Магадгүй Ц.Ганхуяг нь 2020 оны сонгуулийн өмнө намынхаа  тайланг өгөхгүй замаар авлига албан тушаалын замаар тохироо хийсэн байж болзошгүй гэж хардагдахаар байгаа юм. Мөн өнгөрсөн удаагийн Орон нутгийн сонгуульд Нийслэлийн АН-тай эвсэл болж  ИЗН  сонгуульд оролцохоор болоход  бичиг баримтаа бүрдүүлэх гэтэл Ц.Ганхуяг тамгаа аваад зугтаад зогсохгүй орон нутгийн намын тамгуудыг хүчингүй болгож  сонгуульд ороход хүндрэл үүссэн.  

  Ц.Ганхуяг Их хурлын сонгуулийн үеэр 16 сая төгрөгийн хандивын  маскыг   авч хувийн өр төлбөртөө зарцуулжээ. Мөн намын өмч хөрөнгө шамшигдуулж,  Улсын их хуралд нэр дэвшүүлнэ гэж тодорхой иргэдээс хувьдаа авлига, хандив нэхсэн нь  Сүхбаатар  дүүргийн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж   прокурорын шатанд шилжсэн гэнэ. Тэрээр намаасаа хөөгдөөд зогсохгүй авлига, албан тушаалын хэргээр явчихаж магадгүй байдалд хүрчээ.  Тэрээр одоо намын нөхдөөсөө зугтаж, сонгуулийн үед эвслийнхээ эсрэг  ажилласан тухай маш олон яриа хэлэлцээ болсныг нотлох баримт олон байгаа аж. Ц.Ганхуяг намынхаа ямар ч шатны хурлыг хийгээгүй олон жил болж байгаа юм байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн өмнө намаа Тордойн Ганболдод зарах гэж оролдон, нам сонгуульд эвсэл болж орох  үед гадаад руу явж тохироо хийх гэсэн асуудал байгаа юм байна. ИЗНН нь улс төрийн зөвлөл нь дүрмэндээ удаа дараа ноцтой зөрчил гаргасан гишүүнээ гишүүнчлэлээс хасах  заалттай. Тэр заалтынхаа дагуу Ц.Ганхуягийг намаасаа хөөх шийдвэрийг гаргажээ.

Б.АНХМАА

 

 

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.