Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Монголын говьд Марс руу явах хүнийг бэлтгэх бааз байгуулахаар судалгааны ажил хийж байна

Монгол залуус нэгдэж “Марс-V” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэд Монголын говьд Марс гараг руу нисэх хүмүүсийг бэлтгэх сургуулилтын бааз, сансрын судалгааны чөлөөт бүс байгуулахаар хоёр дахь жилдээ ажиллаж байна.

Ингэснээр манай улсад жилд дунджаар 20 тэрбум төгрөгийн орлого орж ирэх тооцоо гарчээ. Дэлхийд -42 хэм хүрдэг хамгийн хүйтэн говь зөвхөн Монголд байдаг. Энэ нь Марс гаргийн нөхцөл байдалтай ижил гэдгийг олон улсын эрдэмтэд баталжээ. Марс гаргийг эзэмших нь хүн төрөлхтний ойрын зорилт юм. Тэгвэл сансар огторгуйг эзэмших хамтын мөрөөдлийг биелүүлэхийн тулд Марс руу нисэх хүнээ бэлтгэх орчин хамгийн чухал тул тухайн орчныг “Марс-V” төслийнхөн бий болгохоор зорьж байна. Энэ нь эдийн засгийн их өгөөжтэй. Төслийн судалгаанд 200 гаруй залуу ажиллаж 2800 хүн сайн дураар нэгдээд байна.

“Марс-V” төслийн хүрээнд аялал жуулчлалыг ч давхар хөгжүүлэх боломжтой. Учир нь Монголын говийн орчин яг Марс дээр байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлэх юм. Ингэснээр сансарт нисэх, шинэ гараг дээр очих нь зөвхөн сансрын нисэгчдэд олдох ховор завшаан биш болон хувирна. Энэхүү байгалийн ховор зохилдлогоо зөвхөн Монголын говьд байгаа гэдгийг залуус онцолж байв.

“Марс-V” төслийн гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр хэлэхдээ, “Хүн төрөлхтөн Марс руу хүнтэй хөлөг илгээхээр зорьж байгаа. Хүнээ бэлдэе гэхээр дэлхий дээр байгаа Марстай хамгийн адилхан нөхцөлд бэлдэх ёстой. Түүнийг нь Монголын говь гэж бид танилцуулж чадна. Марс гэж ярихаар хүмүүс сансарт, хол гэж ойлгоод байна. Уг нь бидэнд хамгийн ойр байгаа юм. Бид мэдэхгүй чадахгүй зүйлээ хийгээгүй, өөрсдөдөө байгаа зүйлээ дэлхийд санал болгож байна. Бид Марс явах хүнийг бэлдэх бааз, хүн төрөлхтөнд зориулсан дасан зохицож амьдардаг бааз байгуулах юм. Манай улс бусад орны хийдэг зүйлийг улсдаа хийж дэлхийд өрсөлдөх нөөц боломж хязгаарлагдмал. Харин давуу талаа гаргаж ирснээр шинжлэх ухааны салбарт болон эдийн засагт ч үр өгөөжтэй” гэв. 

Одоогоор тус төслийн баг зургаан аймаг дамнасан бүс нутгийн судалгааг хийж байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.