Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын Дэд хороо гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрхтэй

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. 

Дэд хорооны дүрмийн төслийг боловсруулах явцад гадаадын зарим орны парламентын гишүүний халдашгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны үйл ажиллагааг зохицуулж байгаа эрх зүйн орчин, туршлагын талаарх харьцуулсан судалгааг захиалгаар гүйцэтгүүлсэн. Тухайлбал, Австрали, ХБНГУ, Унгар, БНСУ, ОХУ зэрэг орнуудын хууль тогтоох дээд байгууллагын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудал эрхэлсэн бүтцийн нэгжийн эрх зүйн орчин, чиг үүрэг, хуралдааны дэг, туршлагын талаар судалсан, шаардлагатай бол дэлгэрэнгүй судалгаа хийлгэх талаар чиглэл өгөх боломжтой гэдгээ Дэд хорооны дарга хэллээ.

  • Дэд хороо нь УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах;
  • УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх;
  • УИХ-ын гишүүний эгүүлэн татахтай холбоотой асуудлын хүрээнд хуульд заасан байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр дүрмийн төсөлд тусгажээ. Дэд хороо энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд УИХ тарах;
  • УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хууль тогтоомжид заасны дагуу түдгэлзүүлэх болон бүрэн эрхийг нь зөрчсөн асуудал, эгүүлэн татах саналын талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас амаар болон бичгээр тайлбар, тодруулга авах, холбогдох судалгаа хийлгэх;
  • Дэд хорооны хуралдаанд холбогдох гэрч, шаардлагатай этгээдийг дуудан оролцуулах; тодорхой асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, хяналт шалгалт явуулах үүрэгтэй ажлын хэсгийг дангаараа болон хамтарсан хэлбэрээр байгуулах, Дэд хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх зэрэг бүрэн эрх эдлэхээр дүрмийн төсөлд тусгасан байна.  

Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж, Дэд хорооны дүрэм батлагдлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.