Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Э.Тэмүүлэн: Нийгмийн хамгийн идэвхтэй 25-44 насны эмэгтэйчүүд халдварт ихээр өртөж байна

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн PCR шинжилгээний сөрөг гэсэн хариу халдвар аваагүй гэдгийн баталгаа биш гэдгийг сануулав.

Тэрбээр "Аймгуудад халдвар тархаж байгаатай холбоотойгоор аймгууд өөрсдийнхөө зүгээс хэрэгжүүлж болох арга хэмжээг маш сайн авах хэрэгтэй. Хэдийгээр 72 цагийн хугацаанд сөрөг гэсэн шинжилгээний хариутай иргэнийг нэвтрүүлэх ёстой гэсэн боловч энэхүү сөрөг байгаа хариу нь тухайн хүнийг халдваргүй гэдгийг илэрхийлж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Тодруулбал, энэ сөрөг гэсэн шинжилгээ нь тухайн аймаг, орон нутаг руу явахад хамт зорчиж байгаа хүмүүст халдвар тараахгүй байх нөхцөлийг үүсгэж байгаа болохоос тухайн хүний халдваргүй гэснийг батлахгүй. Тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд халдварын голомт болсон Улаанбаатар хотоос зорчин ирж буй иргэдээ 14 хоног гэрийн хяналтад байлгаж, маш сайн хянах нь орон нутагтаа халдвар алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ" гэсэн юм.

Халдварын нөхцөл маш их хүндэрч байна. Ялангуяа нийгмийн хамгийн идэвхтэй буюу 25-44 насны хүмүүс ихээр өвчилж байна. Хүйсээр нь ангилбал энэ дотор халдвар авсан эмэгтэйчүүд олон байна.Энэ насны эмэгтэйчүүд гадуур их явж их ажил амжуулж, гэр бүлээ авч авдаг. Нийгмийн энэхүү идэвхтэй бүлэг хамгийн ихээр халдварт өртөж байна. Харин 60-аас дээш насны иргэд илүү их хүндэрч, нас барах эрсдэл бий.

Хэдийгээр ихэнх тохиолдол шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр байгаа ч гэртээ байгаа ахмад настандаа санаа тавьж, халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөхийг анхааруулж байна" хэмээн онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.