Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Х.Баттулгыг түгжилдсэн З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж явна

Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын дарга З.Энхболдоос болж сонгуульд нэр дэвших боломжгүйд хүрээд байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг 2025 оноос хэрэгжиж эхлэхээр тусгасан байсныг нь З.Энхболд хэлэлцүүлгийн үеэр санаатайгаар энэ заалтыг гээгдүүлж Х.Баттулгыг нэр дэвших эрхийг хаасан. З.Энхболд Үндсэн хуулийн ажлын хэсгийн зөвлөлдөх  уулзалтад өөрөө гүйж орж ирэн “Үүнийг хасчих” гэсэн санал хэлж хасуулсан гэдэг.

Ингэж З.Энхболд Х.Баттулгын доороос түгжилдсэн нь өөрөө нэр дэвших санаатайгаар заалтад өөрчлүүлсэн гэгддэг. Одоо нэгэнт Х.Баттулгын нэр дэвших асуудал Цэц дээр очиж хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэн байх зуур З.Энхболд нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базааж байгаа гэх мэдээлэл ирж байна.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадахгүйд хүрч байгаа үед АН-аас хэн нэр дэвших вэ? Хүссэн юм хүзүүгээр гэгчээр түгжилдсэн З.Энхболд АН-аас нэр дэвшихээр болох уу?

 

Б.АНХМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.