Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
С.Эрдэнийн хэргийг Ц.Насанбат прокурор хаасан бол гурав хоногийн дараа ерөнхий прокурор Ц.Нямдорж буцаагаад нээжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга бусдад хэрэг үүсгэдэг, хаадаг хуулийн хавхтай болжээ. АН-ын дарга С.Эрдэнэ “Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Түвшинжаргал гэдэг бүсгүй нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй надад үүсгэсэн эрүүгийн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг надад ирүүлсэн. Яахаараа Нийслэлийн прокурорын тогтоолыг МУ-ын Ерөнхийлөгчийн шадар туслах надад өгдөг юм бэ. Түүгээрээ надад юу ойлгуулах гээд байгаа юм. Хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо шүү, одоо чи аятайхан байгаарай гэж надад ойлгуулах гээд байгаа юм уу” гэж хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан.

Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатын гарын үсэгтэй хэргийг хаах тухай шийдвэрийг Ерөнхийлөгчийн туслах Түвшинжаргал хүргэсэн нь ноцтой үйлдэл болж байна.

С.Эрдэнийг жил гаруйн хугацаанд үр хүүхэд, хөгшин настай ээжийг нь хүртэл АТГ, хууль, прокурорын гадаа байцааж сэтгэл зүйн хувьд тамлачихаад хуулийн байгууллага яахаараа ч Х.Баттулгын дохио зангаагаар хэргийг нь хэрэгсэхгүй болгочихдог юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хууль шүүхийн байгууллагыг  ашиглаж С.Эрдэнэтэй наймаалцах гэснийг нь С.Эрдэнэ хүлээж авахгүй гэхээр нь гуравхан хоногийн өмнө Ц.Насанбатын хэрэгсэхгүй болгосон тогтоолыг Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж нь буцаагаад сэргээсэн тогтоолыг үйлджээ. Монголд хууль гэж байна уу? Шударга ёс байна уу? Ц.Насанбат прокурор олон ч хууль бус асуудад нэр нь хутгалдсан яваа. УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын нэр бүхий хүмүүсийг гүтгэж, Засгийн газар, төрийн байгууллагуудын нэрийг барьж гадаад, дотоодын шүүхээр явуулж буй прокурор бол өнөө Ц.Насанбат.  Прокурор Ц.Насанбат нь хууль шүүхийн байгууллагуудад авлига өгсөн хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзаж буй бичлэг, мэдээлэл цацагдсан.  Сү.Батболдыг Х.Баттулга захиалга өгч гүтгүүлж байгаа нь тодорхой байгаа бөгөөд нутгийн дүү С.Ганбаатарыг Сү.Батболдын эсрэг нумлачихсан өнөөх нь амандаа юу орсноо бурж явна.

О.ӨРНӨХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.