Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Прокурор Ц.Насанбатын хөлсөлсөн “Кинг энд Спалдинг” хуулийн фирмийн төлбөр 10 гаруй тэрбум төгрөг ХААНААС гарсан вэ?

Гадны хэд хэдэн улсын шүүхэд Монголын иргэнээ шалгуулах асуудлыг прокурор Ц.Насанбат тавиад байгаа. Хамгийн гол нь Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл үүсгэхдээ олон улсын “Кинг энд Спалдинг” хуулийн фирмийг хөлсөлсөн бөгөөд энэхүү байгууллагыг хөлслөхөд маш их хэмжээний мөнгө зарцуулагдсан тухай мэдээлэл бий.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн асан, өмгөөлөгч О.Баасанхүү: Маргаанд орж байгаа өмгөөлөл бол гэрээний үнийг дүнгээр эсвэл цагаар авдаг. Цагаар авч байга тохиолдолд нэг цаг нь 1000 ам.доллараас дээшээ яригддаг. Материалыг авсан, уншсан, судалсан, шүүх хуралд очиж ярьсан, өмгөөлсөн болгоноо цаг болгоод тухайн цагаараа нэмэмжлэл бичээд өгчихдөг.  Дунджаар тооцоолж үзвэл “Кинг энд Спалдинг”   хуулийн фирмид 61 см зузаантай 6000 гаруй хуудас материал өгөөд түүнийг нь тухайн фирмийн ажилчид уншаад, судлаад, шүүхэд нэмэхжлэл гаргах өртөг хөлс нь 2-3 сая ам.доллар буюу 10 гаруй тэрбум төгрөг болох тооцоо гарч байгаа юм.

Монгол улсын Үндсэн хуульд прокурорын эрх  үүргийг тодорхой заасан байдаг. Тэр эрх үүргийг харах юм бол хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад хяналт тавих, ял эдэлж буй үйл ажиллагаанд хяналт тавих шүүх хуралд төрийн нэрийн өмнөөс оролцох гэсэн ойлголт байгаа. Шүүх хуралд оролцох эрхийг нь тодорхой заасан. Хэрэв иргэний хэрэгт орохоор болвол 2022 оны долоодугаар сарын 1-ээс хойш орж болно. Тэр болтол энэ эрхийг Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-р зүйлээр үйлчлэл нь байхгүй. гэв.

Өөрөөр хэлбэл прокурор Ц.Насанбат иргэний хэрэгт оролцох эрхгүй гэсэн үг. Гэтэл оролцох эрхгүй хэрэгтэй яагаад оролцох болов. Мөн “Кинг энд Спалдинг”  хуулийн фирмийг хөлсөлсөн 10 тэрбум төгрөг хаанаас гарсан бэ?

Энэ мөнгө улсын төсвийн мөнгө татвар төлөгчдийн хармаанаас гарсан уу? гэдэг нь анхаарал татаж байна.

 

М.ЭРМҮҮН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.