Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулжээ

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд багтаан баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтын нэг бол аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн сонгуулийн хороодын дарга нар нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсвэл түр орлон гүйцэтгэгч байхаар хуульчилсан бөгөөд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байх ёстой.

Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулж байгаагаараа онцлог болж байна. Энэ оны 3-р сарын 1-нээс 10-ны өдрийг дуустал хугацаанд аймаг, нийслэлтийн сонгуулийн хороонд ажиллахаар нийт 420 төрийн албан хаагч цахимаар бүртгүүлж, сургалтад хамрагдсан. Харин 3-р сарын 15-наас 17-ны өдрүүдэд сорилын шалгалтыг мөн цахимаар зохион байгуулж, сорилын шалгалтад хангалттай оноо авсан, төрийн албан хаагчид тавих тусгай шаардлагыг хангасан 198 албан хаагчийг томилов. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан сонгуулийн хороодод ажиллах хүнийг 30-40 хувийн нөөцтэй байхаар тооцож, 105 төрийн албан хаагчийг нөөцөд бүртгэлээ.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, санал хураалтыг хуульд заасны дагуу зохион байгуулах, санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нэгтгэж, хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

 

эх сурвалж: СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.