Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Дархан-Уул аймаг: Тэг зогсолт хийхгүйгээр шар түвшинд ААНБ-ын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ

Сүүлийн 24 цагт нийт 514 сорьцод PCR шинжилгээ хийхэд 508 хариу СӨРӨГ, 6 хариу ЭЕРЭГ гарлаа. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас нэмж халдвар илэрснээр Дархан-Уул аймагт КОВИД-19-ийн шинээр батлагдсан тохиолдол 30 боллоо.

Батлагдсан тохиолдлууд нь Өвөрхангай аймгийн “Сэмжид-Хужирт” сувилалд сувилуулсан 7, Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч 2, Эрүүл мэндийн 1 ажилтан, ХХҮГ-ын 1 ажилтан, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 1 ахмад настан нийт 12 иргэн, тэдгээрээс үүдэлтэй халдварласан 18 хүн байна.

30 тохиолдлын 16 нь Дархан, 14 нь Шарын гол сумын иргэд байна. Одоогоор ойрын хавьтлын 169 иргэнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлан шинжилгээ авч байна. Гэрийн тусгаарлалтад 512 иргэн байна.

Аймгийн Онцгой комиссоос энэ сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл дараах ажлуудыг дуусгах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.

- Нийтийн эзэмшлийн зам талбай, ААНБ-ын ариутгал халдваргүйтлийг дуусгах

- БШУЯамнаас шийдвэрлэж өгсөн 30 сая төгрөгийг зориулалтаар нь зарцуулж ЕБС, СӨБ-ын байгууллагуудын ариутгал халдваргүйтлийг хийх

- Томоохон худалдааны төвүүд болон дэд бүтцийн байгууллагууд өөрсдийн зардлаар нийт ажилчдынхаа 50 хүртэлх хувийг шинжилгээнд бүрэн хамруулах

Ковидын эсрэг дахлаажуулалттай холбоотой ажилд аймгийн Онцгой комисс, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд анхаарлаа хандуулан идэвхийлэн ажиллаж УОК, ЭМЯ-нд вакцин авах хүсэлтээ албан ёсоор хүргүүлэн ажиллаж байна. Маргаашнаас эхний ээлжийн вакцин ирэхээр болсон. Тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдыг эхлээд вакцинд хамруулахаар төлөвлөөд байна гэж Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.