Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
"Токио 2020" олимпын түүхэнд анх удаа гадаад үзэгчгүй, дагалдах зочингүй зохион байгуулагдана

“Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулагч Япон улс “Олимпийн наадмын үеэр гадаадаас үзэгч хүлээн авах боломжгүй. Энэ нь олимп, паралимпийн наадмыг аюулгүй, найдвартай зохион байгуулах, нийт оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч буй зайлшгүй арга хэмжээ болно” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн.

Тэгвэл “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос бусад бүх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тоог эрс бууруулахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Тодруулбал, гуравдугаар сарын 20-ны бямба гарагт болсон Олон улсын олимпийн хороо (IOC) болон Олон улсын паралимпийн хороо (IPC) -ны уулзалтын үеэр “Токио-2020” наадмыг зохион байгуулагчид энэ тухайгаа мэдэгдэж, дээрх байгууллагууд хүндэтгэн хүлээн авч буйгаа мэдэгджээ. Улмаар энэхүү уулзалтын дараа ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл цахимаар хуралдаж, хурлаас гарсан шийдвэр болон, үр дагаварын талаар хэлэлцээд нийт оролцогчид тамирчид, бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс үзэгчгүй, цөөн тооны төлөөлөгч оролцохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ ОУОХ-ноос энэхүү шийдвэрийг нэгдсэн бодлогоор журамлах, зөвхөн үйл ажиллагаанд биечлэн оролцогчдод итгэмжлэх эрхийн мандат олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр ОУОХ буюу үйл ажиллагааг удирдан явуулж буй гишүүдийн шийдвэрээр ОУОХ-ны гишүүд, Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын холбоодын удирдах албан тушаалтан, Спортын сайд нар гэр бүлийн гишүүд, дагалдах зочид “Токио-2020” олимпийн наадамд оролцох боломжгүй боллоо.

 

Түүнчлэн олимпийн наадамд оролцох эрх бүхий нийт төлөөлөгчдийг “Токио-2020” Олимпийн наадамд оролцох журамд КОВИД-19-ийн урьдчилан сэргийлэх зааварчилгааг чанд дагаж мөрдөхийг заажээ. Энэхүү журамд “Олимпийн наадам зохион байгуулагдах цэнгэлдэх хүрээлэн, ордон, танхимуудад орох эрхийг хязгаарлахаас гадна зоогийн газар, урлаг болон жуулчны үзвэр үйлчилгээнд хамрагдахгүй байх, өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөгөөг урьдчилан гаргаж танилцуулах, биеийн халуун болон КОВИД-19-ийн шинжилгээнд тогтмол хамрагдах, нийтийн тээвэр таксигаар үйлчлүүлэхгүй байх, маск зүүх, хүн хоорондын зайг баримтлах” зэргийг тодорхой журамлажээ.

 

Мөн ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн зүгээс зочдын хөтөлбөр, домогт тамирчдын хүлээн авалт зэрэг уламжлалт арга хэмжээний хөтөлбөрүүдийг цуцлахаар болсноо мэдэгдээд “Хэдийгээр энэ бүхэн олимпийн хөдөлгөөнд томоохон цохилт болж байгаа ч Та бүхнийг энэхүү шийдвэрийг гаргахад хүргэж буй нөхцөл байдлыг ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. 2021 оны долоодугаар сарын 20, 21 болон наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Токиод болох 138 дугаар хурал болон долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд болох “Токио-2020” олимпийн наадмын үеэр уулзахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн ОУОХ-ноос хүндэт гишүүд болон нийт гишүүддээ хандан мэдэгдлээ.

эх сурвалж: МҮОХ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.