Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Г.Болдмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 481 халдвар бүртгэгдсэнээс 77 нь орон нутагт бүртгэгдсэн

Өнөөдөр ЭМЯ-аас сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон коронавирусний тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа "Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 18 лабораторид 14,218 хүнд хийлээ. Эдгээрээс 481 хүнээс халдвар илэрсэн бөгөөд 404 нь нийслэлд бүртгэгдсэн бол орон нутагт 77 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 7,533 болж байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 124 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,835 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,776 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь 1,486 хүний биеийн байдал хөнгөн, 250 хүний биеийн байдал хүндэвтэр, 31 хүний биеийн байдал хүнд мөн нэн хүнд 11 хүн байна гэлээ.

Тэрээр мөн 25-40 насныхан нийгмийн идэвхтэй бүлэг гэдэг утгаараа халдвар их авч байгаа боловч 60-аас дээш насныхан биеийн байдал нь хүндэрч байна. Үүнээс гадна гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс шинжилгээний хариу ямар гарахаас үл хамааран 14 хоног гэрийн тусгаарлалтаа үргэлжлүүлэхийг зөвлөж байна. Орон нутагт очсон иргэд мөн гэртээ 14 хоног тусгаарлагдах шаардлагатай. Үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагууд аль болох гэрээсээ ажиллах шаардлагатай байна гэсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.