Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Х.Ариунаа: Өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хэрээр эмч ажилчид маань ядарч туйлдаад, цөхөрч байна

"Олон улсын эмч нарын өдөр" өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан "Цар тахал ба цалин хөлс" сэдвийн хүрээнд Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. 

Цар тахлын үед голомтот ажиллаж буй эмч нарын илүү цагийн мөнгө харилцан адилгүй байгаагаас гадна зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрөнд орж, хаалгаа барих хэмжээнд хүрээд байгаа тул мэдээлэл өгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буйгаа мэдээллийн эхэнд онцлов.

Шаардлагын тухайд:

  1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх
  2. Илүү цагийн хөлсийг олгох асуудлыг нэн даруй шийдвэрлэж, ялгаварлалгүй олгох гэжээ. 

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа: Цар тахалтай тэмцэн ажиллаж байгаа ажилтнуудын эрх зөрчигдөж, ачаалал нь ихсэж байна. Бид өнөөдрийг хүртэл нэг ч удаа гомдоллоогүй. Сүүлийн өдрүүдэд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж, эмч ажилчид маань ядарч туйлдаад, цөхөрч байна. Хурдан хугацаанд эмч, сувилагч, ажилчдын цалин хөлсийг нэмж, илүү цагийн хөлсийг нь ялгаварлалгүй олгох хэрэгтэй байна. Хэдийгээр цар тахлын үед энэ салбарынхан хууль дүрмээ даган, тангаргаа биелүүлж ажиллах ёстой ч нөгөө талд цалин хөлс нь амьдралд нь хүрэлцэхгүй хэцүү байна шүү дээ. Цаг наргүй ажиллаж, бие махбодь нь ч ядарч, сүүлдээ өөрсдөө өвчилж байна. 

Өнөөдөр их эмчийн дундаж цалин ₮750-850 мянга, сувилагчийнх ₮670-720 мянга, эрүүл мэндийн ажилтных ₮470-500 мянга бөгөөд салбарын нийт ажилтнуудын 90 орчим хувь нь цалингийн зээлтэй. Тэгэхээр цалингаас 26% НДШ-д, банкны зээлд үлдсэн мөнгөнөөс нь авчихаар ₮20-30 мянган үлддэг. Бодит байдал үнэхээр хэцүү болж байна. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын асуудал бус 3.2 сая монгол хүний амь настай холбоотой асуудал

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун: ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид жил гаруйн хугацаанд голомтод ажиллахдаа цалин хөлсийг нэгдүгээрт тавьж ажиллаагүй. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс сурсан мэдсэн зүйлээ ашиглая гэж зорьж, бүх хүчээ шавхаж ирлээ. Манай улс вакцинтай золгосон учир бид өнгөрсөн долоо хоногоос эхлэн цалин хөлсний асуудлаар дуугарч эхэлсэн юм. Иймд буцалтгүй тэтгэлгийг хуулийн дагуу олгож өгөхийг хүсэж байна. Түүнчлэн илүү цагийн мөнгийг голомтоос гараад ирэхэд нь өгдөг байх хэрэгтэй. гэлээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.