Уншиж байна...
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээТомуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэг
Хүнсний 405 дэлгүүрээр нөөцийн махыг борлуулна

 

Нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 26-наас эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран, Нийслэлийн Мал эмнэлгийн Хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга Д.Доржсүрэн нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны 19 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны наймдугаар сарын 29-ний А/889 дүгээр захирамж гарсан.  Энэ дагуу Мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсэг 2020-2021 оны өвөл, хаврын улирлын нөөцийн мах бэлтгэх ажлыг өнгөрсөн оны долдугаар сарын 28-наас эхлүүлэн, бэлтгэл ажлыг хангасан юм. Үүний үр дүнд “Мах импэкс” ХК, “ХКҮ”, “Баатарууд тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Нүүдэлчин мах маркет”, “Траст трейд”, “Комит сервис”, “Агро нэгтгэл трейд”, “Цалуут импэкс”, “Соотон”, “Эко фүүдс трейд”, “Эрдэнэт хүнс”, “Цэц манхан”, “Булган мах маркет”, “Ару дана”, “Азат” ХХК зэрэг 17 аж ахуйн нэгж арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр 11 мянган тонн мах бэлтгэж нөөцөллөө.

Өнгөрсөн онд 16 аж ахуйн нэгж 11.3 мянган тонн мах бэлтгэж, хүнсний 318 дэлгүүрээр худалдан борлуулсан. Харин энэ жил зорилтот бүлгийн хүн ам, өрхийн тоо, байршилд шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгч, Е баримт хэвлэгч пос терминаль төхөөрөмж зэргийг харгалзан нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг худалдан борлуулах хүнсний 405 дэлгүүрийг сонголоо. Мөн Татварын газартай хамтран Е-баримт хэвлэгч пос терминалийн төхөөрөмж суурилуулж, хүнсний дэлгүүрүүдтэй “Агентийн гэрээ” байгуулах замаар НӨАТ-аас чөлөөлж, худалдан авагчдад сугалааны дугаар бүхий Е-баримт олгох асуудлыг шийдвэрлэсэн.

Түүнчлэн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж, махны үйлдвэрийн 91 ажилтан, албан хаагчдыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран коронавируст халдварын дархлаажуулалтад гуравдугаар сарын 27-нд бүрэн хамрууллаа.

Нөөцийн мах борлуулж байгаа хүнсний дэлгүүрүүдийн хаяг, байршлын талаарх мэдээллийг хавсралтаас харна уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.