Уншиж байна...
БНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
Засгийн газраас цар тахалтай тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.
Хавдар судлалын үндэсний төвд 03 сарын 26-ны өдрөөс хавдартай иргэдийг Пфайзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд вакцинд хамрагдуулалт хэрхэн явагдаж байгаатай Ерөнхий сайд танилцлаа. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивласан 25,740 тун Пфайзер вакцины тухайд эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй, хавдартай иргэдэд тус вакциныг хийж эхлээд байгаа юм. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын мэдээллээр вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс сөрөг урвал ажиглагдсан тохиолдол байхгүй, өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа гэлээ.
Улсын Онцгой Комиссоос Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй. УОК-оос 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл хөл хорио тавих санал гаргасан. Засгийн газрын хувьд хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа. Өмнөх хөл хорионы үе “Нэг хаалга - нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэв.
Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж ажиллах нь хамгийн оновчтой алхам гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагууд, тархвар судлаачид хэлж байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахалтай тэргүүн эгнээнд нүүр тулан, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа баярын мэнд хүргэн, Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болсноо мөн энэ үеэрээ дуулгасан юм.
Тодруулбал, КОВИД19-ийн эсрэг ажиллаж байгаа 2,230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн, 1,100 резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэх гэж байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д тулгамдаж байгаа зарим асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо. Амаргүй цаг үед хамтын хүчээр цар тахлыг даван туулж, Засгийн газраас эрүүл мэндийн салбарынхаа алба хаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, цалин хөлсний асуудалд үе шаттайгаар анхаарч, хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.