Уншиж байна...
Алба хаагчдын уриалсан “Эрүүл Монгол хүн” өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээТомуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээ
Монголын эрдэмтдийн бүтээл болох шүлснээс "COVID-19" илрүүлэх оношлуурыг ашиглах гэрчилгээг гардуулжээ

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Covid-19 өвчнийг илрүүлэх PCR оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг олгов. Уг гэрчилгээг өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, оношлуур бүтээх эрдэмтдийн багийн зөвлөх  АШУҮИС-ын дэд захирал Г.Батбаатар нарт гардуулан өгөв.

Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур нь covid-19 өвчнийг оношлох ажилд томоохон ахиц авчрах боломжтой. Учир нь хугацааны хувьд богино. Мөн зардал нь харьцангуй хямд зэрэг олон давуу талтай. Богино хугацаанд уг оношлуурыг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэх бололцоог хангасан эрдэмтэн судлаач нартаа талархал илэрхийлье хэмээн Эрүүл мэндийн дэд сайд Баттүвшин хэлсэн үгэндээ онцлов.



 

Энэхүү оношлуурыг бүтээх ажил 2020 оны 12 дугаар сарын 1 өдөр эхэлсэн бөгөөд эхлэл санхүүжилтийг БСШУ-ны яам гаргаж, эрдэмтдийг дэмжсэн байна. Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар дэмжлэг үзүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхэд том түлхэц болсонд талархаж буйгаа АШУИС-ын удирдлага илэрхийлж байлаа.

Шүлснээс covid-19 өвчнийг илрүүлэх оношлуурыг  2021 оны 4 дүгээр сарын 1 өдрөөс хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар хэлсэн үгэндээ тодотгож байсан юм.



Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс covid-19 өвчнийг оношлох оношлуурын нэгж өртөг нь 31,200 төгрөг бөгөөд одоо ашиглаж буй ПСР шинжилгээнээс ойролцоогоор 2-3 дахин бага гэдэг тайлбарыг эрдэмтдийн төлөөлөл өглөө.

Оношлуур бүтээх эрдэмтдийн багт АШУИС-ын дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар, Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, академич Г.Болдбаатар болон АШУҮИС-ын 10 гаруй эрдэмтэн багш нар ажилласан байна.


эх сурвалж: ЭМЯ 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.