Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Үндсэн хуулийн Цэц дэх Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс гэгдэх  Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нар хэрхэн хууль зөрчсөн бэ?

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа Цэц дээр гүйн очиж нөлөөлөхийг оролдож байсан бол одоо  УИХ-аас Цэцийн гишүүнийг чөлөөлж, томилох тогтоолын төсөлд хориг тавиад байгаа. Урьд өмнө Монгол Улсын ямар ч Ерөнхийлөгч өөртэйгээ холбоотой асуудал дээр Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхэнд  ингэж шууд халдаж байсан удаагүй.

Үндсэн  хуулийн Цэцэд урьд өмнө болж байгаагүй хууль зөрчсөн ноцтой хэрэг явдал одоо өрнөж байна. Х.Баттулгыг сонгуульд нэр дэвших эрхгүй гэдгээр ХҮН намын Т.Доржханд нар Цэцэд хандсан.  Мөн дараа нь ҮХЦ-ийн гишүүн Цогтоогоос татгалзсан өргөдөл дахин өгсөн. Энэ асуудлыг хэлэлцэх үед  Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар хууль зөрчсөн. Хуулиараа Ш.Цогтоог уг хурлаас гаргах ёстой байтал Ш.Цогтоо гарахгүйгээр үл барам Ц.Нанзаддорж сайн дураараа  хурал даргалсан. Хууль бус хуралдааныг эсэргүүцсэн Д.Одбаяр хурлыг орхин гарсан. Хурал даргалах эрхгүй Ц.Нанзаддорж,  Хурлаас гаргах ёстой Ш.Цогтоотой хууль бусаар хуралдаж, шийдвэр гаргаад тэрийгээ олон нийтэд түгээсэн. Мөбн Б.Буяндэлгэр гэж З.Энхболдын гэх хүн мөн л Цэцийн гишүүн мөртлөө Цэц дотроо магаан үүсгээд будилуулж явна.

Хугацаа нь дуусаад нэг жил дөрвөн сар Цэцийн гишүүнээр ажиллачихсан  Ш.Цогтоо  ҮХЦ-ийн гишүүд дотроос хамгийн их хэл ам таталдаг хүний нэг. Тэрээр МоАХ-ны ахмад партизан бөгөөд  Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын хүн гэгддэг. Ш.Цогтоогийн охин Солонгост консулаар томилогдсон. Тамгын газрын дарга Ө.Шижиртэй сайн харилцаатай гэгддэг. Ш.Цогтоо нь төрийн албанд ажиллах насны дээд хугацаа өнгөрсөн төдийгүй тэтгэврийн насанд ч хүрчээ. Мөн дээр дуцрдсанчлан Цэцийн гишүүнээр ажиллах хугацаа нь өнгөрөөд удаж байна. Тиймээс түүний оронд нэр дэвшн орж ирж буй Эрдэнэбулган томилогдсон тул Ш.Цогтоо  Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөөд байна.

Хууль зөрчиж ноцтой алдаа гаргасан Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь Дорнод аймгийн харьяат, Ерөнхийлөгчийн 2018 оны тавдугаар сарын 18-ны өдрийн зарлигаар нэр дэвшиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон. Түүнийг томилогдсоны дараахан Үндсэн хуульд заасан Цэцийн гишүүнд тавигдах хууль зүйн өндөр мэргэшлийн шаардлагыг хангаагүй гэж яригдсан.

Б.Буяндэлгэрийн намтраас нь үзвэл Дорнод аймгийн аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, аймгийн иргэдийн хуралд төлөөлөгч, аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн даргаар дөрвөн жил ажилласан намын угшилаараа ч одоог хүртэл АН-ын идэвхитэй гишүүний нэг гэгддэг.

Түүний охин Б.Болор 2019 оны намар Ерөнхийлөгчийн Тамгын газарт судлаачаар ажилд орсон. Тун удалгүй Ш.Цогтоогийн охины нэгэн адил гадаадад томилогдох сураг дуулдаж байна.

Цэцийн хууль зөрчиж яваа дараагийн нэг хүн бол Ц.Нанзаддорж. Түүнийг мөн Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгосноор 2018 оны тавдугаар сард Цэцийн гишүүнээр томилсон. 1996-2015 он хүртэл Төрийн өмчийн хорооны дарга, газрын даргаар ажиллаж байсан. 2016 оныг хүрэл Говь-Алтай аймгийн АН-ын даргаар ажиллаж, УИХ-д нэр дэвших санаатай байсан орон нутгаасаа яс угсааныхаа асуудлаас болоод дэмжлэг аваагүй гэгддэг. Түүнийг ЕТГ-ын дарга асан З.Энхболд санал болгож, улмаар Х.Баттулга дэмжсэнээр ҮХЦ-д гишүүнээр томилуулж байв.

Ц.Нанзаддоржийг төрийн албанд олон жил ажилласан, Цэцийн гишүүнээр томилогдон ажиллахдаа хууль эрх зүйн түвшний мэдлэг боловсрол тааруу, ямар сургууль, хэзээ төгссөн боловсролын байдал нь бүрхэг.

Үндсэн хуулийн Цэц дээр Ерөнхийлөгчийг тойрсон ийм л “тамын гурвалжин” хөх тэнгэрийн дээр гарах гэж үзэж явна. Монгол Улс хуультай, Цэц дээр хууль зөрчиж болдгийг харуулж буй Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо, Б.Буяндэлгэр нарт Цэцийн гишүүн байх ёс зүй, гаргасан алдаа зөрчил нь хэрээс хэтрээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.