Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас 2 хүн нас барснаар нийт барсан тохиолдол 12 боллоо

Өнөөдөр ЭМЯ-аас коронавирусийн халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Тус мэдээллийн үеэр  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон шинээр батлагдсан тохиолдлуудын талаарх мэдээллийг өгсөн юм. 

Тэрээр " Сүүлийн 24 цагийн хугауцаанд улсын хэмжээнд нийт 18 лабораторид 10,652 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээг хийлээ. Эдгээрээс 377 хүнээс халдвар илэрч   нийт батлагдсан тохиолдол 8,447 болж байна. Эдгээрээс нийслэлд 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ. 

Мөн нэг харамсалтай мэдээ байна. Энэ нь сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барсан таагүй мэдээ байна. Нас барсан хоёр иргэний хувьд, 69 болон 84 настай хүмүүс байсан. Ингээд коронавирусний халдварын улмаас халдвараар нас барсан тохиолдол 12 боллоо.

Сүүлийн үед коронавирусний халдварын ихээр нэмэгдэж байгаа бөгөөд энэ хэрээр халдварын улмаас биеийн байдал нь хүнд болсон хүний тоо нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 1,000 орчим өвчтөн эмчийн хяналтад байгаа бол 1,902 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн нийт эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг дүгнэвэл биеийн байдал нь хөнгөн 1,637, хүндэвтэр 219, хүнд 34 болон маш хүнд 12 хүн байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.