Уншиж байна...
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ
Ерөнхийлөгч Х.Баттулгын “ойрын хүн гэгддэг Археологич Д.Эрдэнэбаатар”-ын дагавар хүү археологийн ховор олдворуудыг зарах гэж байгаад баригджээ

Эртний,тэр дундаа Хүннү гүрний үеийн нэн ховор олдворуудыг худалдах гэж байсан хүмүүсийг ЭЦА-ны ажилтнууд үйлдэл дээр нь баривчилсан тухай мэдээллийг Өнөөдөр сонинд нийтэлжээ.

Уг олдворын эзэн нь “Адам” гэх хочтой, хошин урлагийн “Эмоци” продакшны менежерээр ажилладаг М.Адъяаням хэмээх залуу бөгөөд өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцож байхад нь сатуулжээ.

Тэрбээр хууль сахиулах байгууллагынханд мэдүүлэг өгөхдөө “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар ээжтэй минь хамтран амьдарч байсан юм. Амьдралд чинь хэрэгтэй бол зарж борлуулна биз гэж надад бэлэглэсэн” хэмээн мэдүүлсэн сурагтай.

Үүнтэй холбоотойгоор археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатараас цагдаагийнхан тайлбар авахаар болоод буй гэнэ.

Археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатар гэж хэн бэ?

Шинжлэх ухааны салбарт түүнийг Улаанбаатарын их сургуулийн Түүх-Археологийн тэнхимийн эрхлэгч, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Археологич, доктор профессор гэдгээр нь мэднэ. Харин улс төрийн тавцанд Д.Эрдэнэбаатрыг Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун гарын хүн гэдэг. Тэр ч утгаараа Д.Эрдэнэбаатар нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхийлэн оролцож байсан хүний нэг юм.

Д.Эрдэнэбаатар нэгэн удаа Угтаа, Баттулга гэдэг хүнтэй 2010 онд л анх уулзаж байв.  Гол модны булшийг малтан судлахаар олон жил судалгаа шинжилгээ хийж, хөрөнгө санхүүгээр гачигдахын эрхэнд тухайн үед ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулгад хандаж, малтлага хийх тухайгаа танилцуулж, дэмжлэг хүссэн байдаг. Хариуд нь Х.Баттулга 250 сая төгрөгийн санхүүжилтийг хувиасаа гарган өгсөн” гэж ярьж байлаа.

Энэ үг нь Ерөнхийлөгч Х.Баттулга Археологич Д.Эрдэнэбаатар нарын харилцааг тодорхой харуулж өгөх юм. Дэлхийд нэн ховор тооцогдох хэдэн сая ам.доллароор үнэлэшгүй археологийн олдворууд археологич Д.Эрдэнэбаатарын ажлын ширээний нүдэнд хадгалагдаж байгаа гэх мэдээлэл байдаг. Тэгвэл тэрхүү соёлын өвүүд яагаад энэ хүний гарт улмаар хамтран амьдарч байгаад салсан хүүхнийх нь хүүхэд зарах гээд явж байдаг билээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.