Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МҮОХ-ны бүх гишүүд цахимаар хуралдаж 2021 оны төсөв, төлөвлөгөөгөө баталжээ

Монголын Үндэсний Олимпийн Хорооны бүх гишүүдийн хурал III сарын 31-ний лхагва гаригт цахимаар зохион байгуулагдаж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах тухай илтгэлийг бүх гишүүдэд танилцуулж, санал бодлоо өргөнөөр солилцсон юм. МҮОХ нь өдгөө нийт 75 спортын холбооны 179 гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд өнөөдөр 103 гишүүн цахим хуралд идэвхтэй оролцсон байна. Энэ хурлаар зарим Спорт Холбоодоос МҮОХ-нд ирүүлсэн албан хүсэлтийн дагуу ажил төрлийн шаардлагаар нэр бүхий гишүүдийг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

МҮОХ-ны гишүүнээр батлуулах тухай Дүрмийн 6, 7 дугаар зүйлийг үндэслэн , Монголын Хүндийг өргөлт , Волейбол , Бокс ,Жүдо, Бадминтон, Чөлөөт бөхийн холбоод, Булган аймгийн “Москва”, Хан-Уул дүүргийн “Калгари”, Орхон аймгийн “Атланта" Олимпийн зөвлөлөөс тус тус ирүүлсэн албан хүсэлтийг хэлэлцэн, Гишүүдийн хурлаас доорх нэр бүхий 11 хүнийг шинээр баталлаа.

1. Т.Мөнхбаяр- Монголын боксын холбоо, Ерөнхийлөгч

2. Х.Болдбаатар –Монголын жүдо бөхийн холбоо, ахлах дасгалжуулагч

3. П.Гансүх- Монголын чөлөөт бөхийн холбоо, Ерөнхийлөгч

4. Г.Даваадорж- Монголын хүндийг өргөлтийн холбоо, Дэд ерөнхийлөгч

5. С.Үенбаатар- Монголын Хүндийг өргөлтийн холбоо,Ерөнхий нарийн бичгийн дарга

6. Т. Гантулга- Монголын бадминтоны холбоо, Ерөнхий нарийн бичгийн дарга

7. Ц.Чингарьд - Монголын волейболын холбоо , Ерөнхийлөгч

8. Б.Мөнхдөл - Монголын волейболын холбоо, Ерөнхий нарийн бичгийн дарга

9. Б. Ариун-Эрдэнэ- Булган аймгийн “Москва” Олимпийн зөвлөл, дарга

10. Я.Хоролсүрэн- Орхон аймгийн “Атланта” Олимпийн зөвлөл

11. Э.Энхмөнх- Хан-Уул дүүргийн “Калгари” Олимпийн зөвлөл, дарга

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.