Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Нийслэлийн прокурорын дарга нарт хариуцлага тооцсон Б.Жаргалсайхан өөрийн орлогч М.Чинбатад хэзээ хариуцлага тооцох вэ?

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж, орлогч прокурор Ц.Насанбат нарыг албан тушаалаа урвуулж, хууль зөрчсөн олон асуудалд оролцсон хэмээн албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүгээр ч зогсохгүй Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатыг АТГ-аас дөрвөн тэрбум төгрөгийн авлига авсан хэргээр шалгаж эхэлсэн. УЕПГ-ын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хонгилддог прокурор, хуулийнхантайгаа хариуцлага тооцож чадаж байна.

Хууль хүчнийхний тэр дундаа прокуроруудтай холбоотой хууль завхруулсан ноцтой хэд хэдэн томоохон хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Хамгийн ойрын жишээ бол УЕП-ын орлогч М.Чинбат тэргүүтэй хуулийн нэг ангийнхны “Хонгил”-ын прокуроруудын хэрэг олны анхаарлын төвд байсаар л байна.

Хэргийн талаар товч дурдахад, МУИС-ийн багш Д.Янжинхорлоо нь хуурамч гарын үсэг ашиглан бусдын өмч хөрөнгийг дээрэмдэн авсан гэх хэрэг хуулийн байгууллагаар шалгагдахад нэг ангийн найз нөхөд прокурорууд нөлөөлөн иргэдийг хохироосон гэх асуудал яригдсан.

Д.Янжинхорлоогийн хуурамч гарын үсэг үйлдсэнийг “Шүүхийн шинжилгээнй үндэсний хүрээлэн”-гийн шинжээчийн 2019 оны 4.17-ны өдрийн 1951 тоот дүгнэлтээр тогтоосон байдаг.

Д.Янжинхорлоогийн хэрэг үүгээр дуусахгүй. Шинээр гэрчилгээ үйлдэж өөр нэг иргэний нэр дээрх өмчлөлийг нэр дээрээ шилжүүлэн авсан хэргээр бас шалгагдсан. Прокурор, нотариатч, Улсын бүртгэлийн газрынхан гээд хууль эрх зүйн салбарт ажилладаг нэр бүхий хүмүүс бүлэглэн оролцсон энэ хэрэг дээр эхнээсээ хариуцлага хүлээж шалгагдахаар эхэлсэн.  

 

Д.Янжинхорлоогийн нэг ангийн найз нөхөд болох СБД-ийн Ерөнхий прокурор асан Д.Энхтөр, УЕП-ын орлогч М.Чинбат нарын нэр бүхий прокуроруудыг УЕП-ын газраас Дотоод хяналтын зөвлөлөөр шалгах шийдвэр гарсан.

УЕПГ-ын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хонгилддог прокуроруудтайгаа хариуцлага тооцож Нийслэлийн прокурорын удирдлагуудаа өөрчилж, албан тушаалыг нь бууруулах арга хэмжээ авсан бол одоо өөрийн орлогч УЕП-ын орлогч М.Чинбатад хэзээ хариуцлага тооцох бол гэсэн хүлээлт байна. Өөр олон хэрэг, өмч хөрөнгийн маргаан дээр нөлөөлсөн гэх асуудал М.Чинбат прокурор дээр удаа дараа баримттайгаараа дуулддаг.

Х.ТУЯА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.